
Шүдний оонд асар их хүнд элемэнтүүд болох флуор, фтор, диоксид титан гэгч асар их байдаг юм байна. Ургамалын гаралтай гэгддэг органик био оонд ч бас харамсалтай нь адилхан. Ийм болохоор өөрсдөө шүдний оогоо хийхээс өөр арга байхгүй.
10 хоногт нэг удаа хийгээд байна. Үүнээс илүү хадгалаад хэрэггүй. Угаасаа өөрөө хийсэн бүтээгдэхүүнүүд хадгалагч химийн бодис байхгүй цоо шинээр нь хэрэглэгддэг тул удаан байлгах ч үндэс байхгүй.
Гадуур зарагддаг бэлэн бүтээгдэхүүнүүд болох шүдний оо ялангуяа Колгэйт гэх мэтээс зайлсхийгээрэй. Хүнд он жилийн турш биед нь бага багаар хуримтлагдсан хүнд элементүүд насны эцэст зөнөх өвчин альцгеймер, паркинсон мэтийн амьдаараа сүг болдог өвчлөлд хүргэдэг юм байна. Шүдний оог хийх шиг амархан юм байхгүй, ердөө 2 минут л болно.
Орц нь:
1. Хоёр халбага шавар. Хүнсэнд хэрэглэж болдогоос нь аваарай. Олдохгүй бол модны үнсээр орлуулаад үз.
2. Нэг халбага хүнсний сода. Сайхан хутгана. Модоор хутгаарай.
3. 2 халбага ус нэмнэ.
4. Сайтар хутгаад 1 халбага шар тос хийж хутгана.
5. Байхгүй бол заавал хийх албагүй ч амны хөндийгөө гоё сэнгэнүүлэе гэвэл Монгол эрдэмтэдийн хийсэн ганганы эфирийн тосноос 2 дуслыг хийгээрэй.
Ингээд шүдний оо бэлэн боллоо. Бага багаар өөрсдийгөө болон үр хүүхдээ энгийн хэрэглээнд сургая.
О.Чимэгмаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.