Путин гэдэг чинь Монголоор Пүү тийн гэсэн үг

Twitter Print
2019 оны 05-р сар 12-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Монголчууд “Пүү тийн” буюу — «Жинлүүр, тийм» гэсэн утгаар ёжилдог юм гэнэ. Энэ нь Путины  «тогтвортой» чиг баримжааг Монголчууд хошин өнгө аясаар онцолж байгаа явдал гэж Монгол судлаач Сергей Куваев наргиан болгож байгаа аж.

Тэрээр Оросын Төрийн Думын депутат М. Слипенчукын өөрийн фейсбук хуудсанд Монгол хэлний утга зүйн онцлогийг Орос үг хэллэгтэй харьцуулж тавьсан эргэцүүлэлийг үргэжлүүлэн сонирхолтой олон үг хэллэгээр баяжуулжээ.

Депутат Михаил Слипенчук ерөнхийлөгч Владимир Путиныг дагалдаж Монголд ирсэнийхээ дараа фейсбук хуудсандаа Орос-Монголын найрамдлын талаар нийтлэл бичиж тавихын хамт зарим орос үг, хэллэг, овог нэрс Монгол үндэс язгууртай болохыг харьцуулан хааруулсан байв. Тухайлбал, Гайдар гэх Орост алдартай нэр ус Монгол хэлэнд гай зовлонд дайруулсан гэх утгатай болох, тэрчлэн

Монголия. Россия. 

Хэрэм - стена. Кремль.

Зарлиг - приказ. Ярлык.

Хурай - восклицание (на монгольском). Ура.
Урагша - вперёд. Ура.

Мушгиа - искривлённый, кривой. Москва.

Аравт - десятка. Арбат.

Есэн Туг - девять знамён. Ессентуки.

Тумэн - десять тысячь. Тюмень.

Орд - месторождение, ставка. Орда.

Харуул - дозорный, смотрящий. Караул.

Гай Дайр - пришла беда. Гайдар.

Шивэр - нельзя пройти, лес. Сибирь.

Тайга - густая лесистая местность. Тайга

Баатар - герой (Багатур - на старомонг.). Богатырь.

Байгаль - природа. Байкал гэх зэргээр харьцуулан бичсэн байлаа.

Харин Монгол судлаач Сергей Куваев: Би энэ сайхан сэдвийг барьж авахгүй байж чадсангүй. Тэгээд Монгол хэл сайн мэддэг Михаил Задорнов мэт өөрийгөө сэтгэж, Монголчуудад танил зарим нэг нэр ус, үгийн утгыг харьцуулан тайлбар өгөхийг хичээд хэмээн доорхи үгсийн утгыг наргиантайгаар тайлбарлажээ. Үүнд:

Ленин (Ульянов) — Улаан аав —«Красная папа». Тайлбаргүйгээр
Сталин — Сатаалын — «Арестный» (сатаал — баривчлах, саатуулах, таагүй явдал). Өөр үг олдохгүй юм.
Хрущёв — Харуу шавь — «Дурной ученик» (Орч. “Мулгуу сурагч”). Сталины үйл хэрэг үргэлжлээгүйгээр брахгүй эсрэгээрээ түүнийг тахин шүтэх а не продолжил — наоборот, культ его личности развенчал. Да и кукурузу у американцев выращивать тоже не научился.
Брежнев — Бэрээ жиндэв — «Дубина замёрзла». Мэдээжээр «цөмийн бороохой» болн удаан үргэлжилсэн Хүйтэн дайн.
Горбачёв — Гор бач өв — «Наследие лукавства» (гор — үр дагавар (эсвэл хор — яд), бач — заль мэх, өв — наследство). Өрнөдийнхөний хуурмаг мэхний үр дүнд тухайлан «НАТО-г Дорно зүг өргөжүүлэхгүй байх» асуудал дээр Горбачёв Германаас цэргийн хүчээ татсан, чухам энэ асуудаотай бид сүүлийн хорин жил зууралдаж байна.
Ельцин — Улцан — «Слезоточивый». (Орч. Нулимс гоожимтгой) Ерээд онд тэрээр ямар байсныг сануулахын хэрэггүй биз гэсэн нь Ельцинийг хэлжээ.
Путин — Пүү тийн — «Весы, таким образом». Главный эпитет путинского правления — «стабильность». Пүү (весы)  гэх Монгол үг Хятад гаралтай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Медведев — Мэдэв эвдэв — «Знал, сломал». Хямрал, Осетийн дайн- нэг үгээр бол тогтвортой абйдал ганхсан. Ер бүхэлдээ тэрээр консерватив Путинээс тэс эсрэгээрээ либерал. 

Зугаатай л юм.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.