Хүзүү сээрний орчим яагаад овгор үүсдэг вэ?

Twitter Print
2021 оны 03-р сар 18-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Олон эх сурвалжаас та хүзүү сээрний орчмын нугалмуудын хоорондох үенүүдэд давс хуримтлагдсанаар цусны эргэлт муудан сэрвээнд овгор үүсдэг гэж уншиж байсан байх.

Тэгвэл би энэ шалтгаанаас гадна бас хүзүүний С 5.6.7, сээрний Тh 1.2- р нугалмууд байнга бөхийж суудаг, хүзүүгээрээ бөхийсөн нөхцөлд ажилладаг мэргэжилтэй , утсаараа буруу байрлалд удаан тоглодог, хэт өндөр дэр дэрлэдэг зэрэг олон янзын шалтгаанаар арагшаа гулссанаас болж бас үүсдэг гэж хэлэх байна. Харин та яг хүзүүний нугалмуудын арагшаа гулсалтаас болж овгор үүсч үү, эсвэл давсны хуримтлалаас болсон байна уу гэдгийг мэдэхийг хүсч байвал хүзүүгээ гараараа тэмтэрч үзээрэй.

Хэрэв хүзүүний овгорын чинь дор яс тодхон тэмтрэгдэж байвал хүзүүний нугалмууд арагшаа гулссан гэсэн үг шүү. Хүзүүний яснууд нэлээн дор тэмтрэгдээд дээр нь зузаан мах бас тэмтрэглэж байвал давсны хуримтлалаас шалтгаалсан байж болох юм. Хүзүүний нугалмуудын гулсалтаас шалтгаалан хүзүү орчмын цусны эргэлт саатсанаас бас давсны хуримтлал үүсэх тал байдгыг мартаж болохгүй. Гэхдээ санаа бүү зов. Нугалмын хөдөлгөөнт заслын аргыг бусад уламжлалт эмчилгээний аргууд болон ивээс эмчилгээтэй зөв хослуулан хэрэглэснээр бид хүзүүний нугалмуудын арагшаа гулсалтыг засдаг.

Уламжлалт анагаах ухааны их эмч Н.Алтанхундага

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.