
ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БУЙ БИЕТ ХОРТ ХАВДАРТАЙ ӨВЧТӨНҮҮДЭД НЭМЭЛТ ВАКЦИНЖУУЛАЛТ ҮР ДҮНТЭЙ БАЙНА/ФРАНЦ
Хоёр дахь тун хийлгэснээс хойш 1 сарын дараа нэмэлт тун хийлгэснээр IgG эсрэгбиеийн титр нэмэгдэж байна гэнэ.
Францын Парисын Эс Кретейл их сургуулийн судалгааны баг хорт хавдрын эм хэрэглэж буй биет хорт хавдартай 163 өвчтөнд коронавирусийн (SARS-CoV-2) эсрэг вакцины 2 болон 3 дахь тунгийн үр дүнг шалгах зорилгоор хийсэн проспектив когорт судалгааны үр дүнгээ нийтлүүлжээ.
Эх сурвалж: JAMA Oncol. 2022 Jan 7;e217777. DOI: 10.1001/jamaoncol.2021.7777
Вакциныг 2 дахь тунгаас хойш 28 хоногийн дараа дархлааны хариу урвал султай өвчтнүүдэд 3 дахь дахь тунг хийхэд өвчтөнүүдийн 75% -д нь IgG эсрэгбиеийн титр ихэссэн үр дүн үзүүллээ.
Хавдрын эсрэг эм хэрэглэж байгаа биет хорт хавдартай өвчтөнүүд 2 дахь тунгийн вакцин хийлгэснээс хойш 1 сарын дараа нэмэгдэл 3 дахь тунгаа хийлгэх шаардлагатай хэмээн дүгнэлт хийжээ.
Ойдовын Батгэрэл Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Yk
(192.82.78.236) 2020-04-13 21:16Bulidog hochindoo taarsan novsh tetgevertee gar
Хариулах
Зочин
(202.179.31.5) 2020-04-13 17:19хогийн
Хариулах