Ким Чен Ун Орост айлчилна

Twitter Print
2014 оны 11-р сар 20-нд 13:51 цагт
Мэдээний зураг,

ОХУ-д айлчлал хийж буй Хойд Солонгосын "Хөдөлмөрийн нам"-ын Төв Хорооны улс төрийн товчооны тэргүүлэгч гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Чхве Рён Хэг өчигдөр тус улсын Ерөнхийлөгч В.Путин хүлээн авч уулзсан тухай "www.dailymail.co.uk" мэдээллээ. Уулзалтын эхэнд Чхве Рён Хэ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гараар бичсэн захиа болон бэлэг дурсгалын зүйлийг гардуулан өгсөн гэж "KCNA" агентлаг мэдээлэв. АНУ-ын Тагнуулын газраас "Удирдагч Ким Чен Ун Орост айлчлах хүсэлтээ Путинд гаргасан. Ким Чен Ун Оросын тусламжтайгаар Батлан хамгаалахын салбараа шинэчлэхийн хүсч буй. Тиймээс тэрбээр улсдаа хоёрдугаарт бичигддэг эрхмээ Орос руу илгээсэн" гэжээ.

ОХУ-д суугаа Хойд Солонгосын элчин сайд Ким Ен Же "ОРТ 1" телевизэд ярихдаа "Чхве Рён Хэг Оросын удирдлагууд болон ард түмэн нь найрсагаар хүлээн авсан. Энэ бүхэн удирдагч Ким Чен Унд итгэл хайрласан. Энэ ондоо багтааж удирдагч Путиний урилгын дагуу тус улсад гурван хоногийн хугацаатай төрийн айлчлал хийнэ. Аюулгүй байдлын үүднээс цаг хугацааг нийтэд зарлах боломжгүй" гэсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.