БНСУ-аас иргэдээ авахгүй байгаа Монгол, Вьетнам, Тайланд зэрэг улсын визийг цуцлах, гэрээний ажилчдын квотыг багасгах зэрэг хатуу арга хэмжээ авах тухай яригдаж байна

Twitter Print
2020 оны 04-р сар 21-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

БНСУ-аас иргэдээ авахгүй байгаа Монгол, Вьетнам, Тайланд зэрэг улсуудад өмнө нэгэнт олгогдсон визийг цуцлах, тус улсад ажиллах хөдөлмөрийн гэрээний ажилчдын квотыг багасгах зэрэг хатуу арга хэмжээ авах тухай тус улсын Засгийн газар дотооддоо ярилцаж байгаа юм байна.

Энэ тухай тус улсын Жун Ан Илбу сонины 4 сарын 9-ний өдрийн "Манай улсаас Монгол улсын иргэн 55 хууль бус оршин суугч арайхийн буцлаа" хэмээх нийтлэлд дурдсан байна.

Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны шалгалтаар Хуасан дахь Түр хорих байранд байсан хууль бус цагаач 55 иргэн 8-ны өдрийн 18 цагийн үед Монгол улсын тусгай нислэгт багтан буцлаа. Монгол улс нь өнгөрсөн 2 сарын сүүлээс шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэн гадаадад оршин сууж буй өөрийн орны иргэдээ хил нэвтрүүлэхээ зогсоосон юм. Тэд хууль бус оршин суугч хэмээн баривчлагдсан иргэдийхээ нутаг буцах хүсэлтийг хүртэл хүлээж авахгүй байсан. Тэдгээр иргэд энэ сарын 2-ны өдөр нутаг буцах ёстой байсан боловч нислэг цуцлагдсанаар боломжгүй болсон байсан ба тэдний зарим нь өлсгөлөн хүртэл зарлаж тэмцсэний эцэст ийнхүү явахаар боллоо.

Иргэдээ хүлээж авахгүй байгаа улс нь зөвхөн Монгол улс биш юм. Вьетнам нь 3 сарын 6-наас хойш гадаадад байгаа иргэдээ авахгүй байгаа ба Тайланд улс мөн адил байна.

Image may contain: one or more people and people standing

Хууль Зүйн Яамны ажилтан хэлэхдээ "Иргэдээ хүлээн авах тал дээр хамтран ажиллахгүй байгаа улс орнуудын хувьд урьд өмнө олгогдсон визийг цуцлах болон Хөдөлмөр эрхлэх тогтолцооны шугамаар орж ирэх гэрээт ажилчдын тоог цөөлөх зэрэг хатуу арга хэмжээ авах шаардлагатай байна" хэмээн мэдэгдэв гэжээ.

Ц.Өнөрзаяа

Күүкмин Их Сургуулийн багш

Сөүл хот, БНСУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (192.82.69.142) 2020-04-21 09:16
      • 0
      • 0

      Яана даа. Энэ улс юу л хийгээд суугаад байна даа.

      Хариулах