Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох саналыг өргөн барилаа

Twitter Print
2014 оны 11-р сар 20-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд оролцож байгаа бөгөөд Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилуулахаар парламент дахь намын бүлгүүдтэй зөвшилцсөн талаарх мэдээллийг бүлгийн гишүүдээ өгч буй аж.

14.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулахаар зарласан. Үүний дараа үргэлжлүүлж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийх чиг барьж буй юм байна.

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох санал оруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй өнөөдөр / 2014.11.20 / өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь Улсын Их Хуралд суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд өргөн барилаа.

Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье хэмээн саналд дурдсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.