Колумб улсад 11 настай охин хар тамхины хэрэгт холбогдлоо

Twitter Print
2014 оны 11-р сар 20-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Хар тамхины үйлдвэрлэл, худалдаагаараа дэлхийд тэргүүлдэг Колумб улсад 100 гаруй ширхэг хар тамхины капсул залгин Европын орон руу нэвтрэхийг завдсан 11 настай охин баривчлагджээ. Ингэснээр тус улсын түүхэнд дэх хамгийн бага насны охин хар тамхи тээвэрлэсэн тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Түүний биеэс эмч нар нийт 104 ширхэг хар тамхины капсулыг авсан бөгөөд хар тамхины хэмжээ 500-600 грамм байсан байна. 

Охины эцэг эх нь салсан бөгөөд ээжийнх нь хэлж буйгаар долоо хоногийн сүүлээр охин аав дээрээ очдог гэнэ.Одоогоор цагдаа нар эцгийг нь эрэн сурвалжилж байгаа гэнэ. Калигийн цагдаагийн комиссар Хоовер Пенилла “Ямар төрлийн мансууруулах бодис болохыг нь шалгаж байгаа. Ямартай ч насанд хүрэгчдэд зориулсан гэдэг нь тодорхой байна” гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ. Охин одоогоор Колумбийн баруун хэсгийн Сантиаго де Калигийн эмнэлэгт эмч нарыг хяналтад байгаа аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.