Жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй ээжид цалинтай чөлөө олгоно

Twitter Print
2020 оны 03-р сар 10-нд 18:38 цагт
Мэдээний зураг,

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар 0-12 настай хүүхэдтэй ээжид өмчийн хэлбэр үл харгалзан цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэжээ.

Тухайн ээж өөрөө хүсвэл гэрээсээ онлайнаар ажиллаж болох бөгөөд уг шийдвэр гуравдугаар сарын 30-ныг хүртэл мөрдөгдөх аж. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор жирэмсэн болон 0-12 настай хүүхэдтэй эхчүүд, эмэгтэйчүүдэд 3-р 11-ээс 30-ныг хүртэл гэрээсээ ажлаа хийх, хүүхдээ асрах цалинтай чөлөө олгох боломж бүрдүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагад УОК-оос даалгалаа” хэмээн мэдээллээ.  

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.