Байгууллагын удирдлагад өгөх 3 зөвлөгөө

Twitter Print
2020 оны 09-р сар 18-нд 16:45 цагт
Мэдээний зураг,

Гурван зүйлийг онцолж хэлье:

1. ХҮНИЙГ ХҮНДЭЛ

Өнөөгийн ертөнцөд баян, ядуугийн ялгаа улам тэлсээр байна. Хөрөнгө баялаг бол хүний шуналын үр дагавар. Шунал хөгжлийг бий болгодог ч тогтолцооны гажигаас хамаараад газар сайгүй нийгмийн ихэнхи хэсэг нь ядуу хэвээрээ үлдэж байна. Авьяас чадвартай нь бий болгосон хөрөнгөө бусдын төлөө зарахгүйгээр энэ ертөнц эв найртай амьдрахгүй. Гарц нь юу вэ гэвэл, бизнесийн хүмүүс бусдыгаа бүр илүү бодох, хайрлах явдал юм. "Тэнгэрийг хүндэл, хүнийг хайрла"...

2. ДАРУУХАН БАЙ

Их хөрөнгө, албан тушаал нь хүний ёс суртахууныг гажуудуулах, ихэрхэх, эсвэл ивээн тэтгэгчийн өнгөөр хандахад хүргэдэг нигууртай. Ийм манлайлагчтай компани, байгууллага түр зуурын амжилт гаргадаг ч урт настай байдаггүй. Багийн бүх гишүүд нь аажмаар унтарсаар, хамтарч ажиллахаа больдог. Японд "та байгаа учир би оршиж байна" гэж үздэг. Бид өөрсдийгөө том юмны жижиг хэсэг гэж бодож байж л эв нийцтэй амьдарч, хамтарч чадна. Бусдыг эхэлж бод, өөрийгөө хажуу тийш тавьж сур. Бүх юмыг хоёр талаас нь харж бай.

3. ЗОРИГТОЙ БАЙ

Аливаа асуудлыг сайн бодож, олон талаас нь харж байж шийдвэр гарга. Бүх зүйлд нарийн мэдрэмжтэй хандаж, хийх ёстой л гэж үзсэн бол зоригтой шийд. Нэгэнт шийдсэн бол бүх хүч чадлаараа ажилла. Дуустал нь яв. Тэгж чадвал хамт олон чинь урам зоригтой ажиллаж, таны болон хамт олны чинь бүтээмж өндөр байх болно.

С.Эрдэнэбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.