Японд аялахаар очсон иргэдийн визийн хугацааг 15-30 хоногоор сунгахаар шийдвэрлэжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 02-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Коронавирусийн “COVID-19” тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс нь 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Япон Улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл түр хугацаагаар цуцлаад байгаа билээ.

Засгийн газрын хуралдаанаас Япон Улсад түр болон урт хугацаагаар оршин суугаа монгол иргэдийн визийн хугацааг нааштайгаар шийдвэрлүүлэх чиглэл өгсөний дагуу Монгол Улсаас Япон улсад суух ЭСЯ-наас Япон Улсын Гадаадын иргэн, харъяатын газрын холбогдох шийдвэр гаргах түвшний албан тушаалын хүмүүстэй уулзаж, тус улсад зорчиж буй манай иргэдийн визийг зохих журмын дагуу сунгаж өгөх хүсэлт тавьжээ. 

Японы тал манай хүсэлтийг хүлээн авч, явдал чирэгдэл гаргахгүйгээр тус байгууллагын төв болон орон нутгийн салбаруудаар виз сунгах үйлчилгээг үзүүлэхээр болов.

Иймд Япон Улсад оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “J” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн хамгийн ойр байрлах Гадаадын иргэн, харъяатын газарт өөрийн биеэр очиж виз сунгалтаа мэдүүлнэ үү.

Бүрдүүлж очих материал:

  • Гадаад паспорт

  • 3х4 хэмжээтэй цээж зураг /1 ширхэг/

  • Виз сунгуулахыг хүссэн анкет http://www.moj.go.jp/content/001290197.pdf

  • Виз сунгалтын төлбөр 4,000 иен

  • 2/26-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/

Дээрх бүрдүүлсэн бичиг баримт, материалыг үндэслэн Япон Улсын Гадаадын иргэн, харъяатын газар визийг 15-30 хоногийн хугацаатай сунгахаар болсноо мэдэгдээд байна.

Та өөрт ойр байрлах Японы Гадаадын иргэн, харъяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу. http://www.immi-moj.go.jp/english/info/index.html

Жич: Япон Улсаас бусад улсаар дамжин эх орондоо буцах боломж монгол иргэдэд нээлттэй бөгөөд энэ тохиолдолд хилээр нэвтэрснээс хойш 14 хоног тусгаарлагдаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцахыг анхаарна уу.

Эх сурвалж: Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдын яам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.