
Шинэ төрлийн коронавирусын тархалтын голомт болоод буй БНСУ-ын Дэгү хотын ахлах сургуулийн сурагч ээждээ дараах захидлыг бичжээ.
“Би ээжийгээ Дэгү хот руу явах гэж буйг нь сонсоод хоёр өдөр уйлж, Сөүлдээ үлдээч гэж гуйсаар байсан юм. Ээж маань миний аяглах аашийг аргадан тэвчиж байсан ч "Короно вирусээр өвдсөн жирийн хүмүүс үхэж байна. Ээж нь мөнгөний төлөө гэхээсээ илүү хүний үнэ цэнэтэй амьдралын төлөө явах гэж байгаа юм” хэмээсэн билээ.
Ээжийн очиж ажиллаж байгаа эмнэлгийн ихэнх ажилтнууд ээж шиг маань сэтгэл зүрхээрээ өвчин туссан хүмүүст үйлчилж байна. Тиймээс та нар ч гэсэн эмнэлгийн ажилтнууддаа сайнаар хандана уу. Сайхан үгийг хэлэхээр "туршаад" үзээрэй. Баярлалаа.
Дэгүгийн иргэд ээ, Эрүүл байгаарай. Бүгдээрээ бас эрүүл байцгаая. Ээжийг минь аль болох түргэн буцаагаад явуулаарай.
Ээж ээ, би таныг иртэл хичээлээ сайн хийж хүлээх болно оо. Цэцэг дэлгэрэх цагаар та хурдан хүрээд ирээрэй. Дэгү хот руу явж ажиллаж байгаа ээжийг минь дэмжээрэй.
Энэ хөөрхөн захидлыг хоёрдугаар сарын 27-нд цахим хуудаснаа нэгэн хүн тавьснаар Солонгос орны олон олон хотоос Дэгү хотын эмнэлэгт очиж ажиллаж байгаа эмч сувилагч нарт урам өгсөн юм.
Орчуулсан: Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.