Өөрөөсөө болон бусдаас гэмийг нь бус эрдмийг нь сөхөж уудлая!

Twitter Print
2021 оны 04-р сар 14-нд 17:42 цагт
Мэдээний зураг,

Өөрийнхөө, бас бусдын гэмийг сөхөөж уудлаад, түүгээр нь ороож хүлээд, дарамталж давтаад байвал өөрийгөө, бас бусдыг дорд үзэх, гутрах, үзэн ядах, өсөрхөх гэх мэт үй түмэн муу сэтгэлүүд ар араасаа төрсөөр гутрал доройтлын туйлд хүрнэ. Энэ нь сэтгэлийн урам зоригийг бөхөөснөөр зүрх, амин судлын элдэв өвчин үүсгэхээс гадна, биеийн галын илчийг бөхөөснөөр ходоодны шингээх хүч буурах, тунгалаг цөвийн боловсролт муудах, ажил, амьдралын идэвхигүй, бүтээмжгүй болох элдэв олон сөрөг нөлөөтэй.

Харин өөртөө болон бусдад байгаа өчүүхэн ч атугай эрдэмтэй, сайн талыг сөхөөж уудлаад, түүнийгээ алдалгүй улам бүр ахиулж өнгөлөөд, мэрийж чармайгаад байвал, өөртөө болон бусдад талархах, бахархах, урамших зэрэг эрч хүчийг үүсгэх олон сэтгэлүүд ар араасаа төрж, сайн үйлс бүтээлийг бий болгоно.

Өөдрөг, итгэлтэй, уужуу бодол сэтгэл нь бие, сэтгэлийн галын илчийг бадрааж ходоодны шингэлтийн хүчийг сайжруулж, биеийг хоолны шим тэжээлээр сайтар хангаж, сэтгэлийн хийн гүйдлийг чөлөөтэй уужуу гүйлгэж, эерэг сайн бодлууд ар араасаа төрж ажил, амьдрал нь өөдлөн дэвшихийн үүдийг нээнэ.

Өөрийнхөө гэмийг уудлаж мэдсэн бол түүнээсээ ичиж, дахин үйлдэхгүй гэсэн ухамсрыг баттай төрүүлээд, харин бусдын гэмийг сонжиж мэдсэн бол ийм гэмийг үйлдэж болохгүй юм байна гэсэн баттай ухамсрыг сэтгэлдээ төрүүлэх хэрэгтэй.

Өөрт тань болон бусад хүмүүст тэр бүү хэл өчүүхэн жижиг хорхойд хүртэл мунхагаас үйдэлтэй үй түмэн муу гэм бий, бас үнэхээр гайхалтай эрхэм гэгээлэг чанар бий шүү гэдгийг л цаг ямагт хичээн бодууштай.

Өөрийн болон бусдын гэм эсвэл эрдмийн алийг нь сөхөөж уудлан, хөгжүүлсэнд шүтэж таны уруудах, өөдлөх нь барилдана.

АУ-ы доктор Г.Одонцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.