Санаа бүү зов

Twitter Print
2020 оны 08-р сар 03-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Черчилль хундаганы үг хэлэхдээ: “Би та бүхэнд эрүүл энх, эд баялаг гэхээсээ илүү та нарыг азын тэнгэр ивээх болтугай гэж ерөөе! “Титаник” хөлөг онгоцны зорчигчдын ихэнх нь эрүүл саруул, баян чинээлэг хүмүүс байсан. Гэтэл цөөхөн хэдэн хүн л азаар амьд гарсан шүү дээ” гэдэг байж.

9 сарын 11-ний халдлага болсноос нэг жилийн дараа америкийн нэгэн сонинд тухайн халдлагын үеэр азаар амьд үлдсэн хүмүүсийн түүхийг (тэр өдөр тэдэнд чухам юу тохиолдсон) хураангуйлан нийтэлснийг та бүхэнд хүргэе:

“Нэгэн томоохон компаний захирал 9 сарын 11-ний өглөө хүүгээ цэцэрлэгт хүргэж өгсөн тулдаа азаар амьд үлдсэн тухай та магадгүй дуулсан байх.

Нэг залуу пончиконд явах ээлж нь таарч, ойрхон гарчихсан байсан тул эсэн мэнд үлдсэн байна.

Нэг эмэгтэй сэрүүлэг нь цагтаа дугараагүйгээс болж ажлаасаа хоцорсон байна.

Нэг хүн Нью-Джерсигийн зам түгжирсний улмаас ажлаасаа хоцорсон гэдэг.

Өөр нэг хүн автобусандаа сууж амжаагүй тул тэр өглөө ажлаасаа хоцорсон байна.

Нэг эмэгтэй ууж байсан кофегоо хувцсан дээрээ асгачихаж гэнэ. Тэгээд хувцсаа сольж өмсөх гэсээр гэрээсээ оройтож гарсан гэдэг.

Нэг хүний машин тэр өглөө асч өгөөгүй гэнэ. Нэг хүн гэрээсээ гарч яваад утас дугарахыг сонсоод буцаж орсон.

Нэг хүний хүүхэд нь хувцсаа өмсөж өгөхгүй удаад байж. Өөр нэг хүнд такси олдож өгөхгүй байж.

Эдгээрээс хамгийн сэтгэл хөдлөм түүх гэвэл тэр өдөр шинэ гутал өмсөөд ажилдаа гарсан залуугийн түүх юм. Тэрээр ажил руугаа алхадаг байж. Тэр өдөр шинэ гутал нь хөлийг нь холгоод байсан тул тэрээр шархны лент авахаар эмийн сан орсон нь аминд нь орсон аж.

Одоо би түгжрээнд зогсож байхдаа, лифтэнд сууж амжилгүй хоцрохдоо, гэрээсээ гарч явснаа буцаж орохдоо, ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход: “Яг одоо, яг энд байгаа минь тэнгэр бурхны таалал” гэж боддог болсон. Хожимын нэгэн өдөр аливаа зүйл хүссэнээр чинь болохгүй байх үед, хүүхдүүд чинь хувцсаа өмсөж өгөхгүй удах үед, машины чинь түлхүүр олдохгүй байх үед, гэрлэн дохио болгон дээр зогсох тоолондоо битгий уурлаж бухимдаарай. Тэнгэр бурхан таныг муу зүйлээс хамгаалахын тулд хийж болох бүхнээ хийж байдаг юм... Таныг азын тэнгэр ивээх болтугай!”

Эх сурвалж: F4B 

Орчуулсан: Өлзийбатын Уянга 
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.