Алтанбулаг, Замын-Үүд боомтоор иргэдээ татан авч байна

Twitter Print
2020 оны 08-р сар 10-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа бөгөөд монголын 150 иргэн, Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын 180, нийт 330 гаруй иргэнийг тус боомтоор хил нэвтрүүлнэ гэж тооцсон юм.

Тэгвэл, 2020 оны 8-р сарын 09-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ. Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэд байсан байна. Тэдний 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлалаа. Эхний өдөр буюу 8-р сарын  7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн хилээр нэвтрээд байна. Алтанбулаг хилийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа өнөөдрийн 18:00 цагт дуусна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.