Эрүүл, эрч хүчтэй байхын 70% нь өөрийн бодлоос шалтгаална

Twitter Print
2020 оны 09-р сар 15-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Монголчуудад ихэнхид нь байдаг нэг хандлага:

Дөнгөж гуч гараад л би хөгшин, хөгширч байна, ядарч байна. Амьдралаа дөнгөж эхлэж байж өөрийгөө хүчээр, бодол санаа, итгэл үнэмшилээрээ хөгшрүүлээд үрчийлгээд тавьчихна. Гуч хүрэв үү үгүй юү хамаг биеийг гаргуунд гаргаад, харвин гүзээгээ зүүгээд, хаа таарсан болгондоо хөгширхийн зовлон зүдгүүр тоочоод эхлэнэ.

Автобусанд суувал гучтай хүүхнүүд "Алив эгч нь суучий, бос" гээл хоорондоо булаалцалдаад, суугаагүй нь сууснаа хялалзаад өөрсдийгөө авгай болгочихно. Энд тэнд хавтгай дугуй, нөөшилсөн өөх тохчмоор юм байвал гялс очоод дараад авна. Нээрээ ч ах нь, эгч нь ингэж тэгж амьдрал үзээд, хүүхэд гаргаад, энүүгээр тэрүүгээр өвдөж, хавдаад гэхийг нь сонсохоор хүүхэн биш авгай юм шиг, залуу биш өвөө юм шиг, хөдөлмөрийн чадваргүй ч юм шиг, нас нь гэтэл үеийнх байх юм.

Бидний муулаад байдаг Хятадад чинь 90, 100-тай эмээ өвөө нар тивэг тоглоод, дугуй унаж давхиад, дайрчих гээд, 60,70,80 настай эмч нар "Лифтийг өвчтөнд зориулсан" гээд шатаар гүйгээд ажлаа хийж байдаг юм шүү дээ. Өндөр хөгжилтэй орнуудын 35-45 насныхан чинь өөрсдийнхөө залуу сайханг ашиглаад өглөө оройдоо гүйгээд, хөгшин гэдэг үг хэлэх завгүй ажиллаж, аялаж амьдардаг шүү дээ.

Зүгээр хэвтэж, биеэ чагнаж, өвчин хэлж, өөрийгөө өмөөрч, насаа тоолхоо л больчих л доо. Эрүүл, эрч хүчтэй байхын 70% нь өөрийн бодлоос шалтгаална.

Лхагвасүрэн овогтой Ану-Үжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.