СГЗ сэтгүүлч Г.Жамьян - Монголын мафийг унагааж, уурлуулсан сонгууль

Twitter Print
2020 оны 07-р сар 01-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

(Хэн их уурлаж, бухимдаж, матарын нулимс унагааж байна, тэр чинь Монголын мафийн гар хөлүүд юм шүү)

Экс Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, С.Зоригийн хэргийг гүнзгийрүүлэн шалгаж, захиалагчийг нь эрэн хайтал гэнэт оргоод гадаад түншүүд рүүгээ явчихсаныг та нар санаж байгаа байх. Хууль шүүхийн байгууллага хичнээн дуудаад ирээгүй. Интерполоор эрэн сурвалжлахад хүрч байсан байх.

Тэгтэл сонгуулийн өмнө гэв гэнэтхэн тусгай үүргийн онгоцоор хүрч ирээд хорио цээрийн тусгаарлалтанд орчихдог байгаа. Хүмүүс олон янзаар хүлээж авсан. “Ухаантай  хүн сайхан юм даа, ураг төрлөө бараадлаа шүү” гэж байхад, нэг хэсэг нь “Гадаадад багтах газаргүй болоод ирж байгаа нь энэ” гэсэн. Нөгөө хэсэг нь “Мафийн толгойлогч маань их хурлын сонгуулийг найруулахаар амь нас, эрүүл мэндээ золиослон хүрч ирлээ” гэж шуугилдсан  л даа.

МАНАН–мафийн толгойлогч Ц.Элбэгдорж гэдэг хүн хөл хорионоос гарч, гэрийн тусгаарлалтанд ормогцоо өнөөх өндөржүүлсэн бэлэн байдлын хатуу хууль дүрмийг зөрчин С.Баяр тэргүүтэй мафийн төлөөлөгчдөө нууц байдалд хүлээн авч уулзсан гэсэн. Эндээс л өнөө жилийн Улсын их хурлын сонгуулийн чиг хандлагад, гадны хүчин зүйлийн нөлөө гүн гүнзгий орсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Уул нь урьдчилсан судалгаануудаар энэ сонгуульд МАН 40 орчим суудал, АН 25-30 орчим суудал, бусад нам эвсэл, бие даан өрсөлдөгчид үлдсэн хувийг нь авах магадлал өндөр байсан.

Ц.Элбэгдорж маань хүрч ирээд Ардчилсан намыг бол бараг л 180 градус эргүүлчихсэн дээ. Өнөөх, өрсөлдөгчдөө амлаж аваад тойргуудад бие даан нэр дэвших гэж байсан мафийнханаа тойргуудад шахаж, тэнд нэр дэвшихээр 100-400 сая төгрөгөө төлөөд бэлэн болчихсон байсан хүмүүс тойргийн гадна хаягдана билээ. Да Ганболдыгоо Хөвсгөлд, Э.Бат -Үүлийгээ Хэнтийд, С.Баярцогтыгоо Сэлэнгэд, Н.Батбаярыгаа Архангайд... гэхчлэн бараг тавин хувийг нь өөрчилж өөрийнхөө мафийнхныг шахаж оруулсан гэх юм билээ. АН-ын дарга С.Эрдэнэ, цөөнхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр ч МАНАН–мафийн толгойлогчдынхоо дэргэд бол үнэхээр жижигдэнэ билээ. Өөрсдийнх нь гэмт үйлдлүүдийг барьцаалчихсан, “Эрдэнээ, Эрдэнэбатаа, чамайг тэгвэл тэгнэ шүү” гээд тулгаад байхад хөөрхий хоёр яах билээ дээ. Нүд нь бүлтэлзээд л “За” гэсээр байгаад Ц.Элбэгдоржийн шаардсан тойрог болгонд өөрийнх нь хүмүүсийг тавьж сэтгэлийг нь амраасан. Эндээс л 2020 оны сонгуулийн хувь заяа эхлэсэн шүүдээ. Монголыг гучин жил гадныхантай хамсан цөлмөсөн МАНАН–мафи ялах уу, ард түмэн ялах уу гэдэг их тэмцлийн шуурган доор УИХ–ын ээлжит сонгууль болж өнгөрлөө. Монголын ард түмэн яллаа.

МАНАН-мафийнхан эцсийн шийдвэрлэх аргаа хэрэглээд ч ялагдлаа. Өнөөдөр тэд уначихаад ууртай байна. Уйлж нус нулимсандаа хутгалдаж байгаа гэнэ. Гэхдээ МАНАН-мафийн гар хөл Монголд ямар хүчтэй байгааг ч бас харлаа. Монголын шүүх прокурорт мафийг дэмжиж, тэдний дохио зангаагаар ажилладаг ямар хүмүүс байгааг бид олж харлаа. Олон газар ийм байдал ажиглагдсан. Би, Сэлэнгийн 13 дугаар тойргоор л жишээ авъя. Энд МАН–аас экс ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, АН–аас С.Баярцогт, Д.Эрдэнэбатын рейтинг өндөр байсан. Ардчилсан намын гол хоёр хүнд, хэн саад болоод байв?! Яриангүй Ж.Эрдэнэбат. Тэгэхээр нь өнөөх мафи чинь МАН–ын Ж.Эрдэнэбатыг бариулаад шоронд суулгачихаж байгаа юм. Яг үнэнийг хэлбэл Ж.Эрдэнэбатын хэрэг гээд байгаа газрын наймаа чинь С.Баярцогт, Д.Эрдэнэбат нарын газар шороо нутаг усаа гадныханд найр тавьж өгсөн, Монголыг цөлмөсөн гэмт үйлдлүүдийн дэргэд бол дуслын төдий юм шүү дээ.

Тэгэхэд хамгийн хүчтэй өрсөлдөгч Ж.Эрдэнэбатыг бариулаад хорьчихож байгаа юм. Тэгтэл бас асуудал үүссэн. С.Баярцогт, Д.Эрдэнэбат хоёр маань нам дотроо санал хуваах болчихож байгаа. Нэгийг нь хорьж, нөгөөг нь ил байлгахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн. Тэгээд, намдаа өндөр албан тушаал хашиж байгаагаар нь Д.Эрдэнэбатыгаа үлдээж, С.Баярцогтыг аваачаад хорьчихож байгаа юм. Тэгтэл их сонион. Өнөөх Д.Эрдэнэбат, С.Баярцогт хоёр нь ялагдаж, хамгийн эхэнд хоригдсон Ж.Эрдэнэбат нь шоронгоос хамгийн их санал аваад ялчихаж байгаа. Төрийн сүлд, тэнгэр бурхан хоёр чинь ингэж л ялгаж салгаж, харж байдаг байхгүй юу.

Ц.Элбэгдоржийн ирээд хутгаж үймүүлсэн, АН–аас тойргуудад шахаж өгсөн хүмүүс бараг бүгдээрээ унасан. Ард түмэн, МАНАН-мафийнханд жинхэнээсээ дүнгээ тавилаа. Ц.Элбэгдорж,С.Баярынханд гучин жил дарлуулж, доромжлуулж, Азийн гуйлгачин болтлоо сөхөрсөн гомдолоо тайлж байгаа нь энэ байх л даа.

Өнөөдөр мафийн гар хөл бологсод ялагдсан шалтгаанаа МАН–аас эрээд, орилолдоод байгаа. Эрүүл ухаанаар та нар минь сайн бодоорой. Наад Ардчилсан нам чинь гол нь удирдлагаасаа болсон шүү. Би ганц л баримт авъя. С.Эрдэнэ дарга маань яаж тэнэгтсэн гэж санана! Сонгууль дуусах гэж байхад “Манай нам ялвал Р.Амаржаргалыг ерөнхий сайд болгоно” гээд дагуулж баахан гүйлээ. Энэ чинь оноо авахаасаа, олны дургүйг их хүргэлээ. Олон улсын сонгуулийн практикт, аль нэг нэр хүндтэй хүнийг Ерөнхий сайд болгоно гэж зарлаад оноо авчихдаг ёс бий. Гэхдээ, маш нарийн судалгааны үндсэн дээр зохион байгуулдаг байхгүй юу. С.Эрдэнэ, Р.Амаржаргал хоёр шиг тэнгэр рүү харж  хэвтээд зарлачихдаг зүйл биш. Рейтинг өндөр, ач тач өрсөлдөж байгаа намууд “хэрвээ бид ялвал, тэр гуайг ерөнхий сайд болгоно” гэж их нэр хүндтэй хүнээ зарлаад оноогоо ахиулчихдаг тал бий. Түүнээс биш, рейтинг нь уначихсан, юун ялах мантай бүлэг гүйцээх хэдэн онооны төлөө тамир тэнхэлээ барж байгаа нам, Ерөнхий сайдаа зарлахаар чинь оноо нэмэх бүү хэл, олны дургүйг хүргэж байгаа байхгүй юу. Амаржаргал ч Амаржаргал! С.Эрдэнийн тоглоомонд хууртаж, дагаад навсаганаж явдаг нь тэнэглэл гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Р.Амаржаргал бол уул нь миний хуурай дүү юм шүүдээ. Санхүүгийн  техникумын захирал болсон жаал хүүг анх сурвалжилснаас хойш одоо хүртэл ах дүүгийн барилдлагатай явдаг. Өндөр боловсрол, их ухаантай сайн хүү гэж өнөөг хүртэл хүндэлж дээдэлж явсан хүнийх нь нэг би яалтгүй мөн. Тэгтэл ийм болчимгүй алхам хийчих юм. Р.Амаржаргалын хувьд бол, ямар хийж үзээгүй Ерөнхий сайд биш дээ. Мөрөөрөө л Сүхбаатар дүүрэгтээ өрсөлдөж байсан бол, эхний гуравт багтах л байсан байх. УИХ–д ороод ирсэн хойноо бол өөр хэрэг.

АН–аас УИХ–ын дэд дарга болгох байсан байх л даа. Тэгтэл С.Эрдэнийн  болчимгүй үйлдлээр аль ч үгүй хоцрох юм даа. Дэндүү харамсмаар. Ардчилсан намын сонгуулийн штаб, арай л бишээ! Хоцрогдсон гэхэд дэндүү хоцрогдсон арга барилаар сонгуулийн компанит ажлаа удирдсан.  Хэдэн нэр дэвшигчийнхээ том зургуудыг бараг л 10 метрийн зайтай өрчихлөө. Үүд хаалга онголзуулж 3-4 удаа том сэтгүүл сонин, зурагт хуудас, дан өөрсдийгөө магтсан зүйл оруулж ирж байлаа. Мөнгөтэй нь би л гэсэн шиг ямар их зүйл хэвлэж тараавдаа. Манай тойрогт л гэхэд гучаад хүн өрсөлдөж байхад, тэр их материалыг чинь хэн унших юм?! Гадаа гэртгүй л баахан цаас тарлаа. Хөлөөр нэг, зураг цаас хөглөрлөө С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр минь, одоо чинь тэгж зураг цаасаар хуурдаг сонгууль үеэ өнгөрөөсөн шүүдээ. Харин зарим ухаантай залуучууд танилцуулах материалаа ганцхан эвхмэл хуудсанд багтаагаад хачин сайхан хэвлэсэн байна билээ. Ийм хоцрогдсон сурталчилгаанаасаа болж ялагдчихаад гоншигоноод байх хэрэггүй  юм л даа.

Манай МАН, 62 суудал аваад ялчихлаа. Намайг хүн гэж тоодоггүй ч би баяр хүргэж байгаа. Гол нь  Монголын МАНАН-мафийг унагааж, уурлуулж өглөө. Эх орноосоо урваж, гадныхны гар хөл болсон хүмүүсийг улс төрийн  таазнаас цэвэрлэж өглөө. Гэхдээ аль аль намд нь хумсаа нуусан “хулгайч” нар үлдээд байгаа гэдгийг мартаж болохгүй юм л даа. Би, 62 суудал авч ялсан намаа өндөг шиг өөгүй, тагтаа шиг номхон гэж хэлэхгүй.  Алдааг чинь би, араа шүдэнд чинь зуугдсан чигтээ л хэлнэ, сануулна. Би сонгуулийн өмнө нэг л зүйлийг шүүмжилж байсан. “Дэлхийд тараа таниулсан луйврын хар машинаас татгалзъя” гэж! “Хэрвээ хар машинаар тоолдог юм бол эрх баригч нам ялсан тойргуудад тэр даруйд нь (программаа солихоос нь өмнө амжиж) намуудын төлөөллийг байлцуулан хяналтын гар тооллого явуулъя” гэж бичээд, хэлээд л адлагдаад байсан юм. Тэхэд миний үгийг хэн ч сонсоогүй. Бүр болиод миний бичсэн “саналын хар машинаас татгалзъя” гэсэн олон баримт материалыг хэвлэж өгөх газар олдохоо больсон. Бодвол дээрээс нь “Жамьянгийн материалыг хэвлэж болохгүй шүү гэж захиад, их мөнгө өгчихсөн юм болов уу л гэж бодсон. Би намынхаа удирдлагад итгэл алдарсан хар буруу санасандаа биш л дээ. Санал тоолох хар машинаас татгалзах хоёр үндэслэл байгаа юм.

Яагаад гэвэл их үнэтэй, нэг нь 2000 гаруй ам доллар. Нийт хичнээн тэрбум төгрөг болж байна даа. Энэ өвчин зовлонтой хүнд үед тэгж их үргүй зардал гаргах хэрэггүй юм гэж бодсон. Хоёрдугаарт: Энэтхэгийн тэр олон зуун сая хүний саналыг гараар тоолоод л байна билээ. Тэхэд манай хоёр сая гаруйхан сонгогчийн саналыг гараар тоолчиход хаа хаанаа мадаггүй юм гэж бодсоных л доо. Намайг бичиж, яриад байхад огт тоогоогүй улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчид маань өнөөдөр ялагдаснаа хар машин руу чихээд, хамаг муу муухайгаар нь дуудаж байгаад миний хувьд гайхаж байна. Сонгуульд ялагдчихаараа л сая ухаан орсон юм шиг “Хар машинаар залиллаа. Миний ч санал өндөр явсан” гэж хэрүүл хийгээд яваа хүмүүст би: “Та нар цагт нь огт дуугардаггүй шүү. Өнгөрсөн борооны хойноос цув битгий нөмөр” гэж хэлмээр санагдаад байгаа юм. Яахад “гурван шалтаг” билээ дээ. Ард түмэндээ үнэ хүндээ барсан Э. Бат–Үүл,  Ц.Баатархүү

Б.Жаргалсайхан мэтийн хүмүүс өнөөдөр ялагдлаа МАН руу, хар машин руу түлхэж, Монголын ард түмнийг эмх замбараагүй явдал руу илт турхирч байгаад харамсах л юм даа.

Монголын ард түмэн чинь ухаантай, сонгуульд хэн гэдэг хүн ямар зорилготой нэр дэвшин оролцож байгааг эрх биш мэдэхтэй болсон. Тэр Э.Бат–Үүлийг хардаа! Залуучуудаас “тэмц” л гэж уриалаад байна билээ. Эмх замбараагүй байдал үүсгэж, дундаас нь ямар ашиг хонжоо олох гэж байгааг хүмүүс тааварлаж л байгаа байх. Тэд бас, “Ардчиллынхныг шоронд хорьж байгаад ялагдуулчихлаа” гэж гоншигонож байгаа. Зөв хүн хаанаас ч гэсэн ард түмнийхээ саналыг авдаг, буруу санаатнууд хаана ч байсан ялагддаг юм гэдгийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ялалт харууллаа л даа. Зургаан хүний дунд адилхан л шоронд хоригдоо биздээ. Тэгтэл Сэлэнгэчүүдээс хамгийн олон санал  авсан байна билээ. Нөгөө наранд ханхалзаж явсан Д.Эрдэнэбат ялагдчих нь билээ. Монголын ард түмэн УИХ –ын сонгуульдаа өндөр ач холбогдол өгөн идэвхтэй оролцдог, нэр дэвшигчдийг хэн нь хэн бэ? гэдгийг ойлгодог, эд бараа мөнгөнд хууртахаа больсон байна. Бидний хоолыг хэн хэн булааж ирээд байна гэдгийг ч яс махандаа шингэтэл мэдэрчээ. МАНАН-мафи, тухайлбал Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бичсэнээр Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат–Үүл, Д.Эрдэнэбилэг, Да.Ганболд, Б.Хурц, Ц.Зориг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Энхболд, С.Баяр, М.Энхболд, Б.Хаянхярваа, Т.Бадамжунай... нарыгаа Монголчууд таньж нүдэлж авсан байна. Монголын ард түмэн эднээс булаалгасан хоолоо, алдсан эрх чөлөөгөө, амь нас эрүүл мэндээ нэхэмжлэх цаг ирлээ гэж би хувьдаа харж байгаа.

Манай ардын намын удирдлагын хэдэн залуучууд бол өнгөрсөн дөрвөн жилд үнэхээр хүнд цаг үеийг туулна билээ. Нэг талаас нь С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй сөрөг хүчнийхэн, нөгөө талаас нь нам дотор олон жил бугшсан мафийнхан, ер ажил хийлгээгүй. Шинэ дэвшилтэт залуучуудын нэр хүндийг унагаах, гутаах, хийж байгаа ажлыг нь харлуулж тасалдуулах бүхий л оролдлогыг манайхан мартаагүй байгаа.

Харин өнөөдөр би МАН –ыг Их хуралд 62 суудалтай “ замын бартаа ч бараг арилсан, ажиллах нөхцөл саад тотгоргүй боллоо гэж харж байгаа. Ёстой л “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэгч болно доо” Ард түмэн юуны түрүү шудрага ёсыг л хүсэн хүлээж байна. Монголын хөрөнгийг гадны хань хамсаатнуудтайгаа хуваагаад идчихсэн, оффшорт аваачаад нуучихсан энэ мафийнханд чинь ямар ч хариуцлага тооцохгүй, хөрөнгөө ч олж авч чадахгүй, ингээд л тарвалзуулаад байх юм уу?! Энэ шүүх прокурор цагдаа тагнуулынхан чинь жирийн иргэнийг хэдэн ч сар жилээр хамаагүй хилсээр тамлаж зовоодог хэрнээ жинхэнэ гэмт этгээдүүдийг нь хамгаалж эрхлүүлдэг, гадаадад оргуулчихдаг хэвээрээ байх юм уу?! Хуульч нэр зүүсэн ийм хүмүүс, нэр хаягаараа байгаа шүү. Цар тахлын хүнд сар жилүүдэд эрх мэдэлтнүүд нь таргалаад, эгэл жирийн хүмүүс нь туйлдаж нас барсан хэвээрэ байх юм уу?! гэх мэт олон асуудал босч ирж байна даа. Энэ бүхэнд шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол, “бид ялсан одоо боллоо” гээд гуяа алгадан амарч зугаалаад явчихвал итгэл хүлээлгэсэн ард түмэн чинь гомдох л байхдаа. Өнөө намрын орон нутгийн сонгуулиас эхлээд дараа дараагийн сонгуулиудад, ямар дүн тавихаа ч мартахгүй л байх.

Сүүлийн үед болсон зарим зүйлийг ахмад настай хүмүүс тун анхааралтай ажиглаж байгаа. Саяны сонгууль болохын урд өдөр Төв аймагт, тэр дундаа М.Энхболдын төрсөн нутаг Баян сумын орчмоор байгалийн аймшигт үзэгдэл болж хүн мал орон гэр ихээр сүйдлээ. Тэгсэн чинь яг сонгуулийн өдөр У.Хүрэлсүхийн нутаг Хэнтий аймагт үер усны аюул болж, урьд өмнө Монголд гараагүй мөндөр буулаа. Их ч хохирол амслаа. Энэ чинь, тэнгэр бурхан нэг юм хэлээд байгаа юм биш үү?! “Нам дотроо, улс дотроо, эв түнжинтэй амар амгалан бай! Эс тэгвэл... ?!” гэсэн дохио шиг сэтгэлд буугаад байгаа юм даа.

Г.ЖАМЬЯН

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • УНШИГЧ

      (64.119.27.174) 2020-07-01 14:38
      • 0
      • 0

      Энэ зөнөсөн өвгөн одоо болиоч ээ! Өөрийгөө юу гэж бодоод байгаа юм?Шүлсээ үсэргэж суух биш,гуч, жичээ хараад баясаж суух цаг, нас болсон бусуу.

      Хариулах

    • (107.72.176.55) 2020-07-01 14:36
      • 0
      • 0

      Sne hyn zarimdaa uhaan n muuddag bhaa

      Хариулах

    • (107.72.176.55) 2020-07-01 14:36
      • 0
      • 0

      Sne hyn zarimdaa uhaan n muuddag bhaa

      Хариулах