"Mongol Fighting Championship" холбооны олон улсын тулааны тэмцээн Сан Франциско хотод болно

Twitter Print
2021 оны 11-р сар 12-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Холимог тулааны "Mongol Fighting Championship" буюу MFC холбоо анх удаа хилийн чанадад олон улсын тулааны тэмцээнийг 2021 оны арваннэгдүгээр сарын 13-нд оройны 18.00 цагаас ( Монголын цагаар арваннэгдүгээр сарын 14-ний өглөөний 10:00 цагаас) АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотноо болно.

Сан Франциско хотын Kezar Pavilion ордонд энэ үдэш манай дөрвөн тулаанч октагонд гарна.

АНУ-д сурч, амьдардаг залуу тулаанч Ө.Тэмүүжин АНУ-ын тулаанч Этан Аматай, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат АНУ- ын Дэннис Агуилартай, "Ододтой бүжиглэе" Монгол шоуны ялагч, “Ангууч” хочит Б.Баттөр АНУ-ын тулаанч Нэтан Монтанотой тус тус тулалдах бол энэ үдшийн гол тулаан нь MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалж Монгол улсын шилдэг тулаанч М.Нандин-Эрдэнэ АНУ-ын тулаанч Осмар Делиматай тулалдана.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.