Өнөө шөнө “Арсенал”-“Манчестер Юнайтед”-ын тоглолт болно

Twitter Print
2014 оны 11-р сар 22-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 12-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болно. Бямба гарагийн үдэш “Ньюкасл Юнайтед”-“КПР”, “Сток Сити”-“Барнли”, “Манчестер Сити”-“Суонси Сити”, “Листер Сити”-“Сандерлэнд”, “Эвертон”-“Вест Хэм Юнайтед”, “Челси”-“Вест Бромвич Альбион”, “Арсенал”-“Манчестер Юнайтед” багууд учраа таарсан бол ням гарагийн үдэш “Кристал Палас”-“Ливерпуль”, “Халл Сити”-“Тоттенхэм Хотспур” багууд тоглох юм. Харин ирэх даваа гарагт 12-р тойргийн сүүлийн тоглолт болох “Астон Вилла”-“Саутхэмптон”-ы тулаан болно.

Еврпын лигүүдээс хамгийн ширүүн өрсөлдөөнтэй явагддаг Английн дээд лигийн 2014-2015 оны улирлыг “Челси” 29 оноотой тэргүүлж байгаа бол “Саутхэмптон” 25, “Манчестер Сити” 21, “Вест Хэм Юнайтед” 18, “Суонси Сити” 18, “Арсенал” 17 оноотой удаах байруудыг эзэлж байна. Харин мэргэн буучдын жагсаалтыг “Манчестер Сити”-гийн Аргентин тоглогч С.Агуэро 12 гоолтой, “Челси”-гийн Бразил довтлогч Д.Коста 10 гоолтой бүх тоглогчдыг тэргүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.