Адууны дэл сүүл, үхрийн хялгас, савганы үсний аль нэгээр хийсэн бололтой нүдний саравч

Twitter Print
2021 оны 11-р сар 14-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

Далай чойнхор вангийн хошууны нэрт зураач, бурханч А.Ламжавын өөрөө хийж хэрэглэж байсан нүдний саравч буюу "хараа хамгаалах хэрэгслэл". Шилгүй болохоор нүдний шил гэж нэрлэж болохгүй байна.

Адууны дэл сүүл, үхрийн хялгас, савганы үсний аль нэгээр хийсэн бололтой. Геометрийн зөв өнцөгтийг нэгэн хэмээр гаргаж урлаж сүлжсэн энэ хэрэгслийг харж байгаад нар зөв эргүүлэхэд физикийн төвөөс зугтах хүч, нар буруу эргүүлэхэд төвд тэмүүлэх хүчний хөдөлгөөн харагддаг.

Маш нарийн модоор хүрээ эмжээр хийж ноосон утсаар гоёмсог сүлжиж хүрээ эмжээрийг бүрсэн ба толгойдоо тогтоох уяа гаргажээ.

Бас хус модоор зөвхөн углуургадаж цавуудан гэр буюу бутлёр хийсэн нь бүрэн бүтнээрээ өнөөдрийг хүрсэн байна. Орчин үеийн нүдний хараа эмчлэх гэх супервижн шилний бүтэцтэй төстэй энэхүү хэрэгслийн агуулга, үүрэг зорилгыг анагаах ухааны салбарынхан сонирхон судлууштай өв дурсгал санагддаг. Мөн физикийн оптикийн хууль гэх мэт...

Эх сурвалж: Эх түүх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.