Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг осолд орж, БНСУ-д эмчлүүлэхээр болжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 23-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр өглөө осолд оржээ. Тэрээр өчигдөр өөрийнхөө “Хаан жимст” амралтад очиж хоносон байна. Харин өглөө “ATV” маркийн уулын мотоцикльтойгоо Цонжинболдог орчимд явж байгаад онхолдож гэмтжээ. Ослын улмаас эгэм нь хугарч, тархи, нуруу нугасандаа гэмтэл авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Эмч нар түүний гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй гээд яаралтай гадаадад очиж эмчлүүлэхийг зөвлөсөн байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр 17:00 цагт БНСУ-ыг зорихоор болжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.