
Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас 15-нд хийлгэсэн Улс ардын эдийн засгийн эргэлтийн тухай хэвлэлийн бага хуралд Хятадын Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч, Улс ардын эдийн засгийн бүртгэлийн газрын дарга Фү Линхүйгийн танилцуулснаар, энэ оны 1-10 дугаар сард Хятад улсын онлайнаар хийгдсэн жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 10 их наяд 376 тэрбум 500 сая юаньд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 17.4%-иар нэмэгджээ.
10-р сард, нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа 4 их наяд 45 тэрбум 500 сая юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеийнхээс 4.9%-иар, өмнөх сарынхаас 0.5 нэгжээр өссөн байна. Хот суурингийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа 3 их наяд 509 тэрбум юаньд хүрч, мөн үеийнхээс 4.8-иар өссөн бол хөдөө орон нутгийнх 536.4 тэрбум юаньд хүрч, мөн үеийнхээс 5.6%-иар нэмэгджээ.
1-10 дугаар сард нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 35 их наяд 851 тэрбум 100 сая юаньд хүрч, мөн үеийнхээсээ 14.9% нэмэгджээ.
Эх сурвалж: Хятадын Олон улсын радио
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.