“Шилүүс” богино хэмжээний кино Торонтогийн олон улсын кино наадамд шалгарчээ

Twitter Print
2020 оны 08-р сар 26-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Монголын залуу найруулагч П.Лхагвадуламын найруулсан “Шилүүс” богино хэмжээний кино Канад улсын Торонто Олон Улсын кино наадамд шалгарчээ. 

Киноны гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон бол кино продюсераар Ц.Ариунаа, зураглаачаар Энэтхэг улсын залуу зураглаач Криш Махижа, эвлүүлэгчээр Австрийн уран бүтээлч Мадлен Сийгхартслайтнер ажиллаж, Португалийн Лиссабон хотын “Dmix” студид дууны найруулгыг хийжээ. Уг кинонд зүрхний өвчтэй охин ээжийнхээ шахалтаар бөөд үзүүлэхээр очно. Дурамжхан очсон охин төсөөлөөгүй мэдрэмж, сэтгэл тайллыг тэндээс олж авч буй талаар өгүүлэх аж.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.