Йод ба эмэгтэйчүүдийн хавдар

Twitter Print
2023 оны 05-р сар 23-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

ЙОД БА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАВДАР

Йодыг зөвхөн бамбайн гормоныг ялгаруулахад 150мкг хэрэгтэй гэдэг ойлголтыг Калифорнын Их Сургуулийн профессор Guy Abraham эдвсэн судалгаа хийсэн байна. Йод бамбайд хэрэгтэйгээс гадна сэтгэл санааг тайвшруулах, цусны даралт , чихрийн өвчин, зүрхний хэм алдагдал, хөх, сав, өндгөвч, түрүү булчирхайн хавдраас сэргийлэхээс гадна хөхний үрэвслээс сэргийлдэг гэж баталсан байна.

Дэлхийн 2-р дайнаас өмнө европ, америкийн олон эмч Люголын уусмалаар бамбай булчирхайн үрэвслийг эмчилж байсан ба 2мг йод нь ямарч гаж нөлөө үзүүлдэггүй байжээ. Гэтэл FDA гэнэт 150 мкг-с хэтрүүлж болохгүй гэж "тунхагласан". Ямар үндэслэлээр ??? ( үүнийг хэн ч мэдэхгүй)

Хүний биед хэрэгтэй байгалийн элементүүдээс йод нь хамгийн их айдас төрүүлдэг, хамгийн их буруу ойлголттой бодис гэж Калифорнийн Их Сургуулийн эмэгтэйчүүд-эндокринологийн профессор Guy Abraham 2009 онд бичиж байжээ . Энэ эрдэмтэн 1998 онд 2мг-с их йодоор эмэгтэйчүүдийг эмчилж судалгаагаа эхлэхэд олон эмч нар хортой тун гэж эсэргүүцэж байжээ. Йодыг уулгахад илүүдэл йод нь 24 цагийн дотор шээсээр гардаг болохыг энэ эрдэмтэн баталсан байна.

Бамбайн өвчтэй олон өвчтөнийг амжилттай эмчилж байсан David Bronstein эмч энэ аргаар өвчтөнүүдийнхээ йодыг шалгахад 90 гаруй хувь нь йодын дутагдалтай байжээ. Организм өөрт хэрэгтэй йодыг авч үлдээд илүүдэл йодыг шээсээр гаргадаг тул организмд йодын илүүдэл болдоггүй болохыг дахин баталсан байна.

Энэ эмч йодоор эмчлэхэд хоногийн тун нь 12.5-50мг, харин эмчилгээг бататгах тун нь 12.5мг гэж судалгаагаар баталсан байна. Йодын дутагдалтай өвчтөнүүдэд 50мг йод уулгахад йодын дутагдлыг 3 сарын дараа арилгадаг ба 12,5 мг уулгахад жилийн дараа йодын дутагдал арилдаг гэж энэ эрдэмтэн баталсан байна. Хавдрын өвчтөнүүдийн йодын дутагдлыг арилгахын тулд 50-100мг уулгахад жил гаруй хугацааны дараа йодын дутагдал нь арилж байжээ.

Хөхний бүх төрлийн үрэвсэлд 5мг болон түүнээс их тунгаар йод хэрэглэж амжилттай эмчилж болно гэж dr. J.W.Finley баталсан байна.

Dr. William Ghent өдөрт 5мг йод хэрэглэж хөхний үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн 90%-г 1 жилийн дотор эмчилж болдог гэж баталсан . Dr. Jorge Flechas 50мг йодоор хөхний үрэвслийг 3 сарын дотор зогсоож чадна гэж баталсан байна.

Dr. Bernard Eskin хөхний үрэвсэл, хөхөнд киста үүсэх, хөхний хавдар зэрэг нь йодын дутагдалтай шууд холбоотой болохыг туршилтын хулганд хийсэн судалгаагаар баталсан байна.

Бамбай булчирхайгаас гадна хөх, сав, өндгөвч, түрүү булчирхайд йод их хуримтлагддаг ба йод дутагдахад эдгээр эрхтнүүд үрэвсэж цаашилбал хавдар үүсдэг байна.

Япон, Исланд зэрэг йод их хэрэглэдэг улсад хөхний хавдар хамгийн бага байдаг.

Япончуудын йодын хэрэглээ өдөрт 13мг орчим байдаг ба дэлхий дээр эмэгтэйчүүдийн болон түрүү булчирхайн хавдраар хамгийн бага өвчилдөг байна.

Бамбайгаа харин гормоноор эмчилдэг эмэгтэйчүүдийн дунд хөхний хавдар элбэг тохиолддог байна.

1960-д онд Америкт гурилан бүтээгдэхүүнд йод хольдог байхад 1 зүсэм талханд 150мкг йод байсан ба өдөрт 700мкг йод дунджаар авдаг байхад хөхний хавдар 20 эмэгтэйд 1 тохиолддог байжээ. 1980-д оноос йодыг багасгаж бром хольдог болсон ба үүнээс болж өдөрт йод 150мкг-с бага авдаг болсон байна. Бром нь бамбай булчирхайн ажиллагааг хямрааж организм дахь йодыг багасгадаг ба хөхний хавдар 8 эмэгтэй тутамд 1 болж ихэссэн байна. Йодтой давс гэж хэнд хэрэггүй зүйл болох нь ойлгомжтой байхаа. Тиймээс зарим эрдэмтэд йодыг япончуудын доз буюу өдөрт 13 мг авах ёстой гэж үздэг.

Бронштейн эмч хөхний хавдартай 3 эмэгтэйг йодоор эмчилсэн тухай номондоо бичсэн ба 60 настай багш эмэгтэй 1989 онд хөхний хавдартай болж хавдрын эмчээр эмчлүүлэхээс татгалзсан ба энэ эмэгтэйд өдөрт 2мг йод болон тэжээлийн бодис уулгаж 10 жил болоход хавдар томроогүй бөгөөд өвчтөн ажлаа үргэлжлүүлсээр байжээ.2005 онд хавдар нь метастаз өгсөн ба йодыг өдөрт 50-62,5 мг болгоход биеийн байдал дээрдэж 6 долоо хоногийн дараа PET-хийлгэхэд голомтууд задарч багассан байжээ.

73 настай эмэгтэй 2003 онд хөхний хөвдартай болж хавдрын эмнэлгээс татгалзаж йодын бэлдмэл(lodoral) 50мг уусан ба 18 сарын дараа ЭХО хийлгэхэд хавдар нь багассан байсан ба 2 жилийн дараа хавдар нь бүрмөсөн шимэгдсэн байжээ. 3 дахь эмэгтэй 52 настай хөхний хавдартай болж 50мг йод өдөрт уусан ба 3 жилийн дараа гэхэд хавдар нь багасч идэвхгүй болсон байжээ.

Өндөр тунгаар йод уухад йод нь тосны молекултай нэгдэж делта-йодолактон гэдэг бодис болж хавдрын эсийг үхүүлдэг(апоптоз) байна. Харин йодыг өдөрт уух ёстой нормоор уувал ийм үр дүн үзүүлдэггүй болох нь батлагдсан байна.

Герсон эмч хавдрын өвчтөнүүддээ бүгдэд нь йодын бэлдмэл уулгадаг байсан нь үндэслэлтэй байсан байна.

Антибиотик хөхний хавдраар өвчлөх магадлалыг ихэсгэдэг.

С-вит, Д-вит ,В-витамины дутагдал хөхний хавдар болох магадлалыг ихэсгэдэг.

Жирэмснээс хамгаалах эм уудаг эмэгтэйчүүд хөхний хавдраар өвчлөх магадлал 3 дахин их байдаг.

Эм биеийн гормоны ажиллагаа эстрогенный гормон гэж нэрлэдэг эстрадиол, эстриол, эстрон гэсэн 3 гормоноор зохицуулагддаг. Энэ гормонуудын үйл ажиллагааг судалсан толгой эрдэмтдийн нэг dr. Henry Limon энэ гормонуудын хоорондын харьцаа хамгийн чухал болохыг судалгаагаар баталсан байна. Эстриол/ эстрадиол+эстрон=EQ

Эстриолыг эстрадиол эстрон 2-н нийлбэрт хуваахад гардаг тоог EQ( Estrogen Quatient) буюу эстрогены коэффициент гэж нэрлэсэн ба энэ үзүүлэлт нь 1,5-с их байвал сайн үзүүлэлт гэнэ. EQ нь 1-с доош байвал хөхний хавдраар өвчлөх магадлал өндөр болдог. Dr.Limon хөхний хавдартай 26 эмэгтэйн EQ-г тодорхойлоход дундаж үзүүлэлт нь менопаузын өмнө 0,5 ,менопаузын дараа 0,8 байжээ. Хөхний хавдартай эмэгтэйчүүдэд эстриол уулгаж EQ-г ихэсгэхэд өвчтөнүүдийн 40% нь хавдрын өсөлт зогсож цаашид томрохгүй байжээ. Dr. Limon энэ судалгаагаа 1966 онд хэвлүүлсэн боловч үүнийг нь эмчилгээнд авч хэрэглээгүй дарагдуулсан байдаг. Өнөөдөр энэ үзүүлэлтээр хөхний хавдарт хяналт тавьбал бага зардлаар олон амь насыг аварч болохнээ.

Эстриол нь их байвал эмэгтэйчүүдийн хавдраар өвчилдөггүй .

Эмэгтэйчүүдийн гормоны тэнцвэр алдагдахад хорт хавдраар өвчилдөг байна.

Йодын судалгаагаар алдаршсан Dr. Bronstein эмч эмэгтэйчүүдийн гормоны хямралыг арилгаж эстриолыг нь ихэсгэхийн тулд зөвхөн йод уухыг зөвлөдөг. Йодын дутагдалтай организмд эстрогены гормонуудын тэнцвэрийг хадгалах ямарч боломжгүй гэж dr. Bronstein хэлдэг байжээ.

Йод дутагдалтай үед ходоод, улаан хоолой, бамбай булчирхай, хөх, сав, өндгөвч, түрүү булчирхай зэрэг эрхтнүүд хавдраар амархан өвчилдөг байна.

Dr. Bronstein. Dr. Guy Abraham, Dr. Flechas нар олон жил хийсэн судалгаандаа үндэслэж йодын зохистой тун нь 12,5мг гэж тодорхойлсон байдаг.

Dr. Jonathan Wright эстрогены гормонуудын тэнцвэрийг хадгалахын тулд Люголын уусмал уух хэрэгтэй гэж зөвлөдөг. Люголын уусмал европ, америкт байдаг ба Lodoral нэртэй шахмалаар бас зарагддаг ба 12.5мг 50мг гэсэн тунтай байдаг. 

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.