Морин хуурын чуулга алдарт Капелла болон Мариинский театрт тоглолоо

Twitter Print
2021 оны 11-р сар 15-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд энэ сарын 11-13-ны хооронд ОХУ-ын Эрмитаж музейн "Капелла" концертын танхим болон Мариинский театрт амжилттай тоглолоо.

Морин хуурын чуулгынхан байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо болон дэлхийн олон улс орнуудын томоохон театруудын алдартай тайзнаа амжилттай тоглолт хийж байсан бөгөөд Санкт-Петербург, Эрмитаж музейн "Капелла" концертын танхимд хоёр дахь удаагаа, Мариинский театрын концертын танхимд анх удаа тоглолт зохион байгуулсан юм. 

Морин хуурын чуулга алдарт Капелла болон Мариинский театрт тоглолоо

Аялан тоглолтын багт Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид багтсан бөгөөд Монголын ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдийг энэхүү тоглолтод эгшиглүүлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.