Гаж нөлөө илэрсний улмаас коронавирусын эсрэг вакцины төгсгөлийн шатны туршилтаа зогсоолоо

Twitter Print
2020 оны 09-р сар 10-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Их Британи улсын эмийн томоохон үйлдвэрлэгч AstraZeneca шинэ коронавирусийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилтаа “Аюулгүй байдлын асуудал” гарсантай холбоотойгоор зогсоолоо.

Их Британийн эмийн үйлдвэр болох AstraZeneca шинэ коронавирусийн эсрэг боловсруулж байгаа вакцин нь аюулгүй байдлын асуудалтай байгаа тул АНУ-д 30 мянган хүнд хийж байсан эмнэлзүйн төгсгөлийн үе шатны туршилтаа зогсоож байгаа талаар АНУ-ын Нью-Йорк Таймс (онлайн хувилбар) болон хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдэгдээд байна.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Их Британид вакцины эмнэлзүйн туршилтад хамрагдсан оролцогчдоос шалтгаан тодорхойгүй өвчин туссан тул туршилт судалгааг зогсоож, учир шалтгааныг шалгаж тогтоох ажиллагаа эхлүүлээд байгаа юм байна.

The Boston Globe компанийн STAT мэдээллийн агентлагаас

1. Их Британид явуулсан эмнэлзүйн туршилтанд ноцтой гаж нөлөө ажиглагдсан,

2. AstraZeneca нь аюулгүй байдлын өгөгдлийг нарийвчлан судлахын тулд эмнэлзүйн туршилтыг түр зогсоогоод байгаа,

3. Үүссэн гаж нөлөө болон үүссэн цаг хугацааны талаар одоогоор тодорхойгүй байгаа боловч хүмүүсийн биеийн байдал сайжрах төлөвтэй байгаа талаар бас мэдээлсэн байна.

Харин AstraZeneca компани мэдэгдэлдээ "Бид эмнэлзүйн туршилтын найдвартай байдлыг хангах үйл явцын хүрээнд вакцины хөгжүүлэлтийн процесст үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байлгахыг хичээж байгаа болно" хэмээсэн байна. AstraZeneca одоогоор АНУ, Бразилд 3-р шатны эмнэлзүйн туршилтуудыг хийж байгаа ба үүнээс АНУ-д 30 мянган хүнд хийгдэж байсан туршилт нь түр зогсоход хүрээд байна.

Хэрэв вакцин гаргаж авах ажиллагаа амжилттай болвол Япон, Англи улсууд их хэмжээний вакцины хангалт авахаар тохиролцоонд хүрсэн байгаа юм.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.