
Гвиней улсын хөлбөмбөгийн хоёрдугаар дивизоны Etoile de Guinee багийн гишүүдийн зорчин явж байсан автобус өчигдөр осолдож, найман тоглогч нь амиа алдаж, 17 нь гэмтжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус баг нь Канкан хэмээх 400 км-ийн зайд орших хотын багтай улирлынхаа эхний тоглолтыг хийгээд буцаж байсан аж. Орон нутгийн цагдаагийн албанаас одоогийн байдлаар дээрх осолтой холбоотой тодорхой мэдээллийг өгөөгүй байна.
Өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлд Гвиней улсын хөлбөмбөгийн дээд лигийн Вакрияа багийн гурван тамирчин мөн харамсалтайгаар осолд орж амиа алдаж байсан юм. Гвиней улсын хамгийн алдартай хөлбөмбөгчин нь Наби Кейта бөгөөд тэрбээр өнгөрөгч 2019 онд Ливерпүүл багтайгаа Европын клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигт түрүүлж байв.
Г.Ананд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.