Далайн хясаа сувдаа нуудаг шиг охин үрээ хайрла...

Twitter Print
2022 оны 06-р сар 16-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

1. Охин хүүхэд аавдаа илүү дотно байдаг гэдэг нь эсрэг хүйстэндээ татагдах байгалийн хууль ч байх. Эмэгтэй хүүхэд ааваасаа эр хүний хамгаалал, анхаарал, халамжийг хамгийн түрүүнд мэдэрдэг.

Аавын хайр амсаж өсөөгүй эмэгтэй хүүхэд өсвөр насан дээр очихдоо, эсвэл нас биед хүрэхээрээ хамгийн анх тааралдаж өөрт нь анхаарал тавьсан эрэгтэйд өөрийн эрхгүй татагдаж амьдралын ханиа яаруу давчуу буруу сонгох, эрт бэлгийн харилцаанд орох жирэмслэх, эцэггүй хүүхэд тээх, буруу зөрүү хүний эрхэнд орох хандлага байдаг байна. Аавууд охин хүүхдээ эрхлүүлж, сайн хайрлаж байвал охид эрт үедээ эрэгтэй хүнд татагдах, үүнтэй холбоотой эрсдэлт үйлдэлд өртөхгүй байх магадлалтай байдаг байна . Ялангуяа гэртээ ахгүй, эрэгтэй дүүгүй охидууд эрэгтэй хүнийг танихдаа муу байдаг байна.

2. Охин хүүхэд л юм чинь гоёх гангалах хүсэл сонирхол байгаа шүү дээ. Амьдралын боломжоороо охидоо үе тэнгийнхнээс нь нэг их дутуугүй эдлүүлж хэрэглүүлж байх нь зүйтэй юм байна. Охид хэт дутуу дульмаг амьдралаасаа болоод бусад охид шиг өмсөж зүүж чадахгүй байгаагаасаа болоод гоё чамин юманд амархан хууртах, гоё сайхан амьдруулна их мөнгө олно гэсэн хуурмаг хүний үгэнд итгэж биеэ үнэлэлт, охидыг худалдаалах зэрэгт өртөх магадлал өндөр байдаг байна. Биеэ үнэлэгч охидын шалтгаан нь ердөө л сайхан амьдрах мөнгө олох, гоё дэгжин хувцас авах гэсэн гэнэн хүсэл мөрөөдөлдөө автан ийм замруу орсноо ярьж байна.

3. Охидууд чих зөөлөнтэй улс. Эмэгтэй хүний зөн билэгээрээ гэр ахуйн ажилд ойр байж эрт тусад ордог. Энэ байдлаас үүдээд охидыг зарц шиг үзэх явдал хаа сайгүй байх юм. Энэ нь явсаар гэр бүл болохоороо би л хийх ёстой би л гэсэн хар нялхаасаа суусан дадал ханлагаараа эр нөхрөө гэр бүлийн хамаг ачааллаас чөлөөлөх, эсвэл өөр дээрээ гэр бүлийн хамаг ачааллыг үүрэх байдал ажиглагддаг. Эмэгтэй хүн дээр ирж байгаа хэт ачаалал нь ууртай, бухимдалтай үглээ яншаа болгох зэрэг нь эргээд гэр бүлийнхээ харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Мөн эмэгтэй хүн урдуур нь орж эрэгтэй хүнийг гэр бүлийн үүрэг хариуцлагаас чөлөөлөөд байхаар сул чөлөөтэй хүн чинь тоглоом наргианаар хөөцөлдөх, гэр орноосоо гадуур байх дадалтай болж улмаар гэр бүл үр хүүхдийнхээ өмнө хүлээх ёстой үүрэг хариуцлагаа умартаж эхэлдэг.

4. Охидуудынхаа авахуулж байгаа зураг, ФБ зэргийг нь анзаарч байхгүй бол Тэд өөрсдийнхөө хувьд бол зүгээр л гэнэн томоогүй үйлдэл хийж байдаг. Гэтэл тэр нь цаагуураа эрэгтэй хүнийг өдсөн мэт ойлгогдож өөр сэдэл төрүүлж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

5. Охид бол ирээдүйн ээжүүд. Охид бие биенээ дуурайж тамхи татах явдал их болжээ. Хэвлийд чинь үр хүүхэд чинь бүрэлдэнэ шүү гэдгийг ээжүүд охиддоо сайн ухааруулж ойлгуулах хэрэгтэй. Архи тамхийг ерөөсөө хэрэглэж болохгүй гэдгийг багаас нь суулгах хэрэгтэй юм байна. Найз нөхөдтэйгээ нийлж наргиж архи уусан үедээ хяналтаа алдаж хүсээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэсэн охид аборт хийлгэхээр их ирж байна гэж эмэгтэйчүүдийн эмч ярилцлага өгчээ. Бэлгийн харилцаа гэдэг хайртай дотны хүмүүсийн, гэр бүл хань болох хүмүүсийн хооронд үүсдэг нандин харилцаа юм шүү гэдгийг хэлж өгөх хэрэгтэй.

6. Танихгүй хүнийг дагаж явж болохгүй, танихгүй хүний өгсөн юмыг идэж болохгүй гэдийг бас хэлж өгөх нь зүйтэй. Саяхан гадаадад сурч байсан монгол охин танихгүй хүний дайлсан чихрээс идэж, гэтэл тэр нь хар тамхи байсан байна. Тэгээд мансуурсан охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Гэтэл тэр улсын цагдаагийн ажилтан ийм том болсон охин байж танихгүй хүний гараас юм авч идэж болохгүй гэдгийг мэддэггүй юм байхдаа гэж дугарч байсан гэнэ.

Охид бол эцэг эхчүүд бидний хүмүүжүүлсэн, бидний гараас гарч байгаа бүтээгдэхүүн

Охид бол ирээдүйн ээж, ирээдүйн сурган хүмүүжүүлэгч ...

Н.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.