Франц эрчүүд хамгийн хүүхэмсэг гэдгийг Ерөнхийлөгч нь баталлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 17:57 цагт
Мэдээний зураг,

Сэтгүүлч нар Францын Ерөнхийлөгч Олландыг Жюли Гайетай холбоотой гэж хэвлэлүүдээр олонтаа бичдэг. Төрийн тэргүүн болсноосоо хойш нууц амрагтайгаа уулздаг талаар бодит гэрэл зурган баримтыг гаргаж тавьж чадахгүй байсан юм. Харин “Voici” сэтгүүлийн энэ зураг нь агаарын аппаратаар авсан зураг биш бие хамгаалагч юмуу эсвэл зочных нь авсан зураг байж магадгүй тул бүгдийг нь мөрдөн шалгаж эхэлжээ. Маш нууцлаг орчинд, цөөн хамгаалагчдын дунд Франсуа Олланд нууц амрагтайгаа ярилцан суугаа энэ зураг хэрхэн олны хүртээл болсныг илрүүлэхийг зорьж буй юм байна.

Элисейн ордны ажилтан, хамгаалагчид аливаа нууцыг задалдаггүй, ам чангатайгаараа зартай атал ийнхүү зураг задарсан нь Францад төдийгүй дэлхий даяар анхаарал татсан явдал боллоо. Францын хэвлэлүүдээр Жюли Гайег Франсуа Олландтай байнга уулздаг, заримдаа бүр Элисейн ордонд хоноглодог гэж хэвлэлүүд хардан бичсээр ирсэн нь ийнхүү баримтаар нотлогдлоо. Жүжигчин бүсгүй Жюлитэй Олландыг амрагийн харилцаатай гэж “Closer” сэтгүүл өнгөрсөн зун анх мэдээлсэн юм.

Энэхүү мэдээллийг Олландын эхнэр олж үзээд Ерөнхийлөгчийн албан өрөөг түйвээж, 3 сая еврогийн хохирол учруулсан гэсэн мэдээ цацагдаад амжсан. Гэвч эхнэр нь бухимдсандаа бие нь муудаж, удалгүй эмнэлэгт хэвтсэн тул Олланд эмнэлэгт очиж уучлалт гуйсан гэсэн батлагдаагүй мэдээлэл байдаг юм.  Эхнэр Валери Триервейлер нь нөхрөө өршөөгөөгүй бөгөөд “Тэр мөчүүдийн төлөө чамд баярлалаа” нэртэй намтар номынхоо нээлтийг энэ долоо хоногт Лондонд хийх юм. “Энэ ном бол өшөө авалт биш. Харин хамтдаа унаж, босож ирсэн хайрын минь үнэн түүх. Энэ ном бол надад эмчилгээ болсон зүйл гэж хэлж болно. Сэтгэл санаа минь гундуу байх үедээ номоо бичиж эхэлсэн юм” гэж Валери зарлажээ.

Их Британийн зарим хэвлэлийн мэдээлж буйгаар энэ номд бол Франсуа Олланд ядуучуудыг “шүдгүй хүмүүс” гэж дооглон нэрлэдэг тухай дурьдсан ажээ. Социалист намын тэргүүн хэрнээ ийм үг хэлж суудаг нь Франсуа Олландын улстөрчийн нэр хүндийг унахад хүргээд байгаа юм. Франсуа Олланд одоо 60 настай. Хоёр удаа иргэний бүртгэлд гэр бүлээ Сеголен Руаяль, Валери Триервейлер нартай бүртгүүлсэн ч албан ёсоор гэрлэж байгаагүй. Дөрвөн хүүхэдтэй.

Харин Жюли Гайе 42 настай. Эрэлт ихтэй сайн жүжигчинд тооцогддогоос гадна сайн продюсер гэгддэг ажээ. Аргентиний кино найруулагч Сантьяго Амирогентай олон жилийн турш ханилаад салсан. Өнгөрсөн зун Олландыг Гайетэй 60 насныхаа ойгоор албан ёсоор гэрлэнэ гэсэн цуу тарсан ч Францын Ерөнхийлөгч энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.