
Киргиз улс гуравдугаар сарын 27-29-нд нийслэл Бишкект "Токио-2020" олимпийн наадмын Азийн бүсийн эрхийн тэмцээнийг хүлээн авахаар болоод байсан. Тэгвэл дэлхийн 50 гаруй оронд тархаад буй коронавирусийн халдварын улмаас тус улс тэмцээнийг зохион байгуулахаас татгалзлаа.
ДБНХ, ОУОХ-той ирэх долоо хоногт дахин хуралдаж, тус тэмцээнийг аль улсад зохион байгуулахыг шийдэрлэх юм. Түүнчлэн гуравдугаар сарын 7-9-нд Якутад болох ёстой байсан Роман Димитриевийн нэрэмжит залуучуудын ОУТ коронавирусын халдварын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдов.
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.