Пентагоны тэргүүн Чак Хейгел огцорлоо

Twitter Print
2014 оны 11-р сар 25-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр даваа гарагт Батлан хамгаалах яамныхаа сайдыг чөлөөнд гаргаж орхив. Үүнийгээ тайлбарлахдаа тэрээр Чак Хейгел "өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн" улс төрийн ямар нэгэн шийдвэр байгаагүй гэсэн байна.

"Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Чак үлгэр жишээ сайд байсан" гэж ерөнхийлөгчийн тэмдэглэснийг New York Daily News онцолжээ. Ерөнхийлөгч тэрчлэн тус улсын батлан хамгаалах чадвар хэвийн хэмжээнд  байж "ирээдүй өөд итгэлтэй харж чадаж" байгаа нь Хейгелийн хүчин зүтгэл гэж үзэж байгаагаа илэрхийлж талархсан байна.

Хейгел өөрөө чөлөөнд гарах шийдвэр гаргасан бөгөөд сарын өмнө энэ тухай мэдэгдсэн гэж Обама тэмдэглээд өнгрөсөн хугацаанд тэрээр миний хамгийн сайн анд нөхөр болж амжсан хэмээн өгүүлжээ. "Бид өөр намуудыг төлөөлж байгаа хэдий ч бидний нэгдэл нягтрал илүү их хүч өгч байна. Эн тэргүүнд бидэнд  америкчуудад… Үүнд Хейгел өөрийн хүчин чармайлтыг оруулсан" гэж Обама онцолжээ.

"Өнөөдөр НАТО хүч чадалтай байна. Бид Төв болоод Дорнод Европ дархь оролцоогоо өргөжүүллээ. Ази-Номхон далай дахь цэргийн баазуудаа хөгжүүллээ. Хятадтай хамтран цэргийн үйл ажиллагааг эрчимжүүллээ. Энэ бүхэнд Чакын оруулсан хувь нэмэр их" гэж тэрээр өгүүлсэн байна.

Чак Хейгел одоогоор дараагийн хүнийг томилотол ажлаа үргэлжлүүлэн хийх юм байна. Америкийн хэвлэл мэдээллүүд тэмдэглэж байгаагаар түүний  орыг авах найдвартай нэр дэвшигч нь Пентагоны тэргүүний орлогч байсан Мишель Флурной болон ардчилсан намын сенатор Жек Рид, мөн Батлан хамгаалах яамны сайдын нэгдүгээр орлогч байсан Эштон нар байх магадлалтай юм байна.


 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.