Сансрын хөлгийг тойрог замд гаргахын тулд "шидэгч" технологи туршиж, амжилттай болжээ

Twitter Print
2021 оны 11-р сар 16-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Сансарт пуужин хөөргөх уламжлалт аргаас тэс өөрөөр буюу шидэгч технологи туршиж, амжилттай болсон тухай SpinLaunch компани мэдээллээ.

Задгай сансарт пуужин хөөргөхдөө өндөр тийрэлтэт технологи ашигладаг бол SpinLaunch-ийн систем тун энгийн, ердөө л вакуум битүүмжилсэн орчин ашиглан пуужин болон бусад хөөргөх төхөөрөмжийг хурдтай эргэлдүүлж түүнээс үүссэн кинетик энергийг ашиглан задгай сансарт шидэх юм.

Компанийн технологи хөгжүүлэгч Жонатан Яни "Орчин үед сансарт аливаа тоног төхөөрөмж гаргах зардлыг хэмнэх чиглэлд чухал өрсөлдөөн бий болж бйана. Манай компанийн төсөл хамгийн бага зардлаар, аюулгүй системд тулгуурлаж тойрог замд пуужин гаргах зорилготой" гэжээ.

2014 онд тус компани анхны туршилтаа хийснээс хойш эдүгээ 165 фут өндөр анхны шидэгч машиныг үйлдвэрлэж, Нью-Мехикод анхны туршилтаа ийнхүү амжилттай хийжээ.

"Бид өөрсдийн аэродинамик загваруудаас тойрог замд хөөргөхөд аль нь тохиромжтой, эцсийн аюулгүй болохыг олж чадсан. Манай анхны пуужин тойрог замд хүрэх мөчид төхөөрөмжийнхөө нийт хүчин чадлын ердөө 20 хувийг ашигласан. Тиймээс бид сансарт хөөргөх пуужиндаа тойрог замд орж цааш аялахад шаардлагатай хөдөлгүүр, залагч системийг нэмж байршуулахад асуудалгүй" хэмээн компанийн үүсгэн байгуулагч хэлжээ.

SpinLaunch ойрын 6-8 сарын хугацаанд дүүгүүрдэж шидэх технологио ашиглан 30 орчим нислэг хийхээр төлөвлөсөн байна. Мөн тус компани хөрөнгө оруулагчдаас нийт 110 сая ам.доллар босгож чаджээ.

Б.Ганхөлөг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.