Бейрут хотод болсон дэлбэрэлтийн нийт хохирол 15 тэрбум ам.долларт хүрчээ

Twitter Print
2020 оны 08-р сар 14-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт Ливаны нийслэл Бейрут хотын далайн боомтод болсон дэлбэрэлтийн уршгаар 200 гаруй хүн амь үрэгдэж, 5 мянга гаруй хүн гэмтэж, 300 мянга гаруй иргэн орон гэргүй болжээ.

Ливаны эрх баригчид нийт хохирлыг 15 тэрбум ам.доллар гэж тооцсон байна. Оросын Онцгой байдлын аврагчид болон эмч нар, мөн НҮБ-ын Хүүхдийн сан Ливаны нийслэлд ажиллаж байна.

Ливаны Ерөнхий сайд Хассан Диаб өнгөрсөн даваа гарагт албан ёсны мэдэгдэл хийж, Ливаны засгийн газар огцорч байгааг мэдэгдсэн билээ.

Тэрээр үндэсний телевизээр дамжуулан хэлсэн мэдэгдэлдээ ослын шалтгаан болсон авлига хээл хахуулийн асуудал төрийн бүх түвшинд тархсан болохыг, мөн улс төрийн элитүүд уг тогтолцоог өөрчлөх ямар ч эрмэлзэлгүй байгааг онцолжээ. 

Ливаны бухимдсан иргэд болсон явдалд авлига хээл хахуульд автсан эрх баригчид буруутай хэмээн үзэж байгаа ба 5 дахь өдрөө дараалан эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж байна. 

Өнгөрсөн даваа гарагт Ливаны парламентын ордны гадаа цугларсан иргэд болон хамгаалалтанд гарсан цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ. Тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун Хассан Диабийн засгийн газрыг шинэ засгийн газар бүрэлдэх хүртэл ажиллахыг хүссэн байна.

Beirut explosion: Lebanon's government resigns as public anger ...

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.