
Иргэдийн дунд хийсэн санал асуулгын дүнгээр Японы Ерөнхий сайд Фүмио Кишидагийн засгийн газрын рейтинг буурсан үзүүлэлттэй байна. Үүнд эрх баригч Либерал Ардчилсан намын шашны гаж урсгал гэгддэг Эв нэгдлийн сүмтэй холбогдсон явдал мөн коронавирусын цар тахлын үед Японы засгийн газраас авсан арга хэмжээ зэрэг нь нөлөөлжээ.
1950-аад онд БНСУ-д үүсгэн байгуулагдсан Эв нэгдлийн сүмтэй холбоотой асуудал Ерөнхий сайд Фүмио Кишидагийн хувьд өнгөрөгч 7-р сараас хойш "толгойн өвчин" болоод байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн 7-р сарын 8-нд Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг хөнөөсөн этгээд Эв нэгдлийн сүмээс болж түүний ээж дампуурсан талаар мэдүүлж, Ерөнхий сайд асан Шинзо Абэг тус сүмийн үйл ажиллагааг сайшаан дэмждэгт нь шүүмжлэлтэй хандаж байснаа хүлээн зөвшөөрсөн юм.
Маиничи Шимбун өдөр тутмын сонингоос иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Ерөнхий сайд Фүмио Кишидагийн рейтинг 36 хувь болж буурсан байна. Сарын өмнө түүний рейтинг 52 хувьтай байсан аж.
Эв нэгдлийн сүмийн эрх баригч Либерал Ардчилсан намтай холбогдсон явдал "маш ноцтой асуудал", "ямар нэг хэмжээгээр асуудал" гэж иргэдийн 87 хувь нь хариулсан бол зөвхөн 4 хувь нь үүнийг асуудал биш гэж үзжээ. Фүмио Кишидагийн хувьд энэ сарын 10-нд засгийн газраа огцруулсан билээ. Тэрээр Эв нэгдлийн сүмтэй холбогдсон сайд нарыг шинэ засгийн газрын бүрэлдэхүүндээ багтаагаагүй билээ.
Түүний уг шийдвэрийг иргэдийн 68 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Япон даяар коронавирусын халдварын тархалт хурдацтай явагдаж байгаа энэ үед иргэдийн 55 хувь нь Японы засгийн газрын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн ням гарагт Фүмио Кишида коронавирусын халдвар авсан гэдгээ мэдэгдсэн байна.
Түүнчлэн ирэх сарын 27-нд Японы засгийн газрын зүгээс Ерөнхий сайд агсан Шинзо Абэг оршуулах ёслолыг зохион байгуулж байгаа ба иргэдийн 53 хувь нь уг ёслолыг улсын мөнгөөр зохион байгуулж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(98.234.112.193) 2020-05-25 16:40Ene arai soliorol uu. Hezee vactsin garch mongol uls hilee neene gej oilgohov? Ta todorhoi hariu uguuch! Avsan biletee bain bain soliulaad l bj bhuu eruhhii saidaa?
Хариулах
Zochin
(98.234.112.193) 2020-05-25 16:40Ene arai soliorol uu. Hezee vactsin garch mongol uls hilee neene gej oilgohov? Ta todorhoi hariu uguuch! Avsan biletee bain bain soliulaad l bj bhuu eruhhii saidaa?
Хариулах