Люксембург нийтийн тээврээ үнэгүй болгожээ

Twitter Print
2020 оны 03-р сар 02-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Европын хамгийн жижиг улс орнуудын нэг болох Люксембургийн Их Гүнт улс Европын хамгийн жижиг бөгөөд хүн ам цөөнтэй улс орнуудын нэг хэдий ч автомашины түгжрэл нь тус хотод тулгамдаад буй томоохон асуудлуудын нэг болоод байсан юм.

Тэгвэл энэ сарын 1-нээс эхлэн 602 мянган хүн амтай Люксембург улс галт тэрэг, трамвай, автобус зэрэг нийтийн тээврийн бүх хэрэгслээ үнэгүй болгожээ. Люксембургийн засгийн газар нийтийн тээврийн хэрэгслийг үнэгүй болгосноор замын түгжрэлийг бууруулах, байгаль орчинд сайнаар нөлөөлөх ач холбогдолтой хэмээн тайлбарлажээ. Далайд гарцгүй Люксембург улс нь нэг иргэнд ноогдох ДНБ-ээрээ Европын холбооны улс орнуудыг тэргүүлдэг бөгөөд Европын хамгийн баян улсын нэг юм.

Люксембургийн нийслэл Люксембург хотоос Бельги, Франц, ХБНГУ хүртэл автомашинаар 30-хан минутад хүрдэг, түүнчлэн Люксембург хотод үл хөдлөх хөрөнгө, орон сууцны түрээсийн төлбөр өндөр учраас тус хотод ажилладаг 180 мянга гаруй хүн өдөр тутам хөрш улс орнуудаас зорчин ирдэг аж. Люксембургийн нийтийн тээврийн салбар үйл ажиллагаандаа жилд 562 сая ам. долларыг зарцуулдаг бол иргэд жилд 46 сая ам. долларыг нийтийн тээврийн тасалбар худалдан авахад зарцуулдаг аж.

Эрх баригчдын мэдээлж байгаагаар Люксембург улсын эдийн засгийн нөхцөл байдал маш сайн байгаа ба засгийн газрын зүгээс иргэддээ эдийн засгийн үр ашгаас хүртээхийг хүссэн аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.