Шүрэн эрдэнийн ид шид

Twitter Print
2020 оны 12-р сар 10-нд 17:36 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс шүрийг муу муухайгаас хамгаалах ариун сахиус болгон хэрэглэж, тахин шүтэж ирсэн. Орчин үеийн үзмэрч мэргэд ч шүр нь айдас түгшүүр сарниулан, гэр бүлийн амьдралд эерэг сайнаар нөлөөлдөг гэж үздэг.

Эрт цагаас уламжлагдан ирсэн энэхүү итгэл бишрэлийг одоо хэр хүүхдийн хүзүүнд шүр хэлхсэн зүүлт зүүлгэдгээс олж харж болно. Дурласан залуу сэтгэл алдарсан бүсгүйдээ хайрын анхны бэлэг сэлт болгон шүрэн зүүлт дурсгадаг байсан бөгөөд шүр нь бүсгүй хүний өнгө зүс, арьсанд таатай нөлөө үзүүлдэг гэж үзэж ирсэн. Байгальд цагаанаас тод улаан хүртэл 350 гаруй өнгө зүсмийн шүр байдаг ч хамгийн тархсан нь улаан, цайвар ягаан, ягаан болон цагаан өнгийнх.

Улаан тэнгисд амьдардаг Акбар хэмээн нэрийддэг хар шүр, Африк тивийн баруун эргийн дагуу амьдардаг акори хэмээх цэнхэр болон хөх шүр нь хамгийн үнэтэйд тооцогддог. Хамгийн түгээмэл нь улаан шүр бөгөөд тэр нь улаан, хар, цэнхэр өнгийг дотроо агуулан шингээсэн байдаг. Монголчууд шүрийг хар хэл амнаас хамгаалж, олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай хэмээн шүтдэг. Хятадууд шүрийг урт нас удаан жаргал авчирдаг гэж үзэхээс гадна ширүүн салхийг номтгох чадвартай гэж чандлан шүтэж, тэр бүү хэл өргөн дэлгэр гол мөрөн гатлахдаа шүр өвөртлөн авч явдаг байжээ. Шүрийг цус зогсоох хийгээд ухаан самуурлыг арилгаж, оюун ухаан сэлбэх чадвартайг Хятадууд нотолсон байдаг нь сонин.

Португаличууд толгойны өвчинг намдаахын тулд шүрэн зүүлт зүүдэг бол Англичууд шүрээр хоолойны өвчин эмчлэхэд, Мексикууд халуун буулгахад хэрэглэдэг гэнэ. Улаан шүр нь Ази, Өмнөд Европ, Алс болон Ойрхи Дорнодын бүсгүйчүүдэд илүү зохидог гэж үздэг. Дэлхийн нэрд гарсан олон загвар зохион бүтээгчид алтан ээмэг бөгж, бугуйн тансаг цаг, бусад гоёл чимэглэлийн зүйл хийхдээ шүр хэмээх энэхүү хосгүй эрдэнийг өргөнөөр хэрэглэдэг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.