Nike брэндийн түүх

Twitter Print
2021 оны 01-р сар 10-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Nike Inc. компани грекээр "ялалт" буюу Найкэ, ялалтын бурхан гэсэн үгнээс гаралтай бөгөөд 1964 болон 1971 онуудад үүсгэн байгуулагдсан, олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг америкийн спортын бараа үйлдвэрлэгч тэргүүлэх компани юм.

Компанийн төв нь АНУ-ын Орегон муж улсын Бивертонд байрладаг. "Nike" нь 1989 оноос хойш спортын бараагаар дэлхийд тэргүүлэх болсон.2018 оны дундуур "Nike"компаний зах зээлийн үнэлгээ нь 110 сая тэрбум америк долларт хүрсэн бөгөөд үүгээр тус компани нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 100 компанийн нэгд тооцогдох болжээ.

Анх Южин дахь Орегон их сургуулийн тамирчин байсан Билл Бовермэн ба Фил Найт нар хамтран 1964 оны 6-р сард Блю Риббон Спортс гэх нэртэй аж ахуйн нэгжийг байгуулжээ. Тус компани эхэндээ Оницука Тигер (өнөөгийн Asics) маркийн спорт гутал үйлдвэрлэж байгаад 1971 оноос "Nike" нэрийн дор өөрийн хээтэй ултай хөнгөн гутал үйлдвэрлэж эхэлсэн нь тухайн үедээ америкт шинэ гутлын үйлдвэрлэлийн шинэчлэлт байв. 1972 онд тэдний анхны өөрсдөө үйлдвэрлэсэн гутлын цуглуулгаа худалдаанд гаргажээ. "Nike"гутлаа салбар бүрийн амжилттай тамирчидтай холбож чадсан нь тэдний борлуулалтыг огцом нэмэгдүүлэв.

1978 оноос эхлэн европод гутлаа борлуулж эхэлжээ. 1984 онд Nike тухайн үедээ сагсан бөмбөгийн шинэхэн мэргэжлийн тоглогч байсан Майкл Жордантай гэрээ хийв. Тэд хамтдаа нэлээд хэдэн загварыг гарган нэлээд цуглуулгатай болов. Хамтын ажиллагаа эхэлсэн эхний жилдээ Найки Эйр Жордан маркаар 130 сая долларын орлоготой ажиллав. Жордан тус компанид нийт 2,6 тэрбум долларын орлого оруулсан хэмээн үздэг байна.Үүний хариуд Майкл жордан тоглолт бүрийн өмнө 5000 доллар Nike компаниас авдаг байжээ. 1989 онд Nike дэлхийн спортын бараа үйлдвэрлэгчдийн жагсаалтыг тэргүүлэх болсон ба өнөө ч энэ хэвээрээ байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.