Хүн төрөлхтний суут бүтээл өөртөө удирдлагатай автомашинууд

Twitter Print
2020 оны 11-р сар 28-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

Шинжлэх ухааны уран зөгнөлүүд биелэлээ олох цаг үе нэгэнт иржээ. Урьд өмнө нь кинон дээр гардаг байсан агаарын хөлөг, автомат машин, ухаалаг байшин зэрэг бүтэшгүй мэт төсөөлөгдөж байсан мөрөөдлүүд өнөөдөр захаас аван биелэж байна. ухаалаг телевизор, ухаалаг гар утас зэрэг ухаалаг оюун ухаан нэгэнт бий болсон бол автомашин жолоодоод явчих хиймэл тархи боловсруулах эрин үе иржээ. Ийм бодит төслүүдээс танилцууъя.

Delphi
Тус компанийн мэргэжилтнүүд ямар ч  машин жолоодох чадвартай автомат удирдлагатай "жолооч" зохион бүтээсэн бөгөөд Audi SQ5 загварын автомашинд анх суурилуулан туршжээ. Бүрэн автомат уг систем автомашины жолоодлогыг гартаа авч явган хүний гарц, хүн амьтаны хөдөлгөөн, замын тэмдэг тэмдэглээ бүгдийг "харж" бие даасан шийдвэр гаргах чадвартай аж. 

 

Tesla Model S P85D
691 морины хүчин чадалтай Tesla мотор авто жолоодлогын зэрэгцээ тормозны хүч эрчимжүүлэх ваакум шахуургатай, орчноо хянах дүрс бичлэгийн дуран, 
360 хэмийн эргэн тойронд хөдөлгөөн хянах өргөн өнцөгийн радартайгаар зогсохгүй замын хөдөлгөөний хурдаас шалтгаалж эгнээ солих буюу гүйцэж түрүүлэх чадвартай аж. Бүрэн автомат уг жолоодлогыг төгс боловсруулахын тулд Tesla-д таван жил шаардлагатай аж.

Audi

Audi компани саяхан авто жолоодлогын системийн үндсэн доголдолтой талыг судалж (зөвхөн 60 км/ц хурдтай явахад жолоодлого үйлчилдэг) хотын түгжээн дунд жолоочид хамгийн зөв зам, гарц олоход туслах систем бүтээжээ. Audi A6 загварын автомашинд суурилуулсан уг систем пиг чихсэн цуваан дотроос хяналт хийх 22 мэдрэгчтэй тул замын түгжрэлээс амархан гарч чадах боломжтой, харин түгжрэлээс гарсаны дараа жолооч удирдлагыг өөртөө авдаг байна.

Drive Me
Volvo компани мөн автомат жолоодлогын Drive Me төслөө танилцуулсан байна. Тус компанийн анхны туоршилтын тэрэгнүүд Шведийн Гетеборг хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд өндөр хурдтай зам болон замын түгжрэл дотроос чиглэл боловсруулж, бүтэн эргэлт хийх чадвартай юм байна. Бүрэн
 компьютержсэн уг системийн үр дүнд 2020 гэхэд автомашины осол үлэмж багасна гэж компанийн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Cadillac 2016
Үндсэн-сегментээрээ бусад компаниудаас хоцрохгүй нэхэж яваа Cadillac CT6 өндөр чадвартай Super Cruise авто жолоодлогын системээрээ олон давуу талыг бий болгожээ. тухайлбал арын шилэнд ойлгосон эргэн тойрны бамперуудаа хянах нэмэлт камер, гибрид буюу цахилгаан эрчим хүч, хөдөлггүр хосолсон мотортой аж. Цахилгаан цэнэгээр хурдлах үедээ Cadillac 200 километр зам туулдаг байна. 2015 оны сүүлээр уг загварыг танилцуулахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.