Хэрэггүй бодлуудаа хая

Twitter Print
2023 оны 06-р сар 16-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Та хэчнээн их зүйл боддог вэ? Бодох, санаа зовох, стресстэх гэх мэтээр?

Тэгвэл эмч, философич Виллиам Жэймсийн хэлж байгаагаар нийт бодлуудын 99% нь огт хэрэггүй байдаг аж. Тэрээр бодох, санаа зовох, стресстэх гэх мэт зүйлсийн талаар "стресстэхгүй байх хамгийн сайн арга бол бодлоо удирдах" гэж хэлжээ.

Хүмүүс элдэв янзын юм бодохдоо "бодохгүй байж чадахгүй нь" гэх шалтаг тоочдог. Гэтэл хүн бодлоо удирдах 100% чадвартай бөгөөд хангалттай сайн дасгал сургуулилт хийн сайжирдаг нэгэн төрлийн чадвар гэнэ. Өөрөөр хэлбэл та аливаа зүйлийг бодох, мөн бодохгүй байх чадвартай.

Хэчнээн их зүйлийг дэмий боддогоо бодоод үз дээ:

Захирал юу гэж бодох бол?

Алдаа гаргаад ажлаасаа халагдвал яана аа?

Тэр надад хайртай болов уу?

Дандаа бүтэлгүйтсээр байх юм

Миний амьдрал яагаад ийм юм бэ?

Хүнд өвчин тусчихвал яана аа? гэх мэт маш их өөр бусад дэмий зүйлсийг үргэлж бодож байдаг. Тэгвэл эдгээр бодлууд танд зөвхөн гэмших, уурлах, зовох мэдрэмжүүдийг л өгнө.

Танаас асуух ганц л асуулт байна. Эдгээр бодлууд яг ямар хэрэгтэй юм бэ? Хариу өгч чадахгүй байгаа бол огт хэрэггүй л гэсэн үг.

ТЭГВЭЛ ЯМАР БОДЛУУД ХЭРЭГТЭЙ ВЭ?

1. Асуудлыг хэрхэн шийдэх талаар бодлууд. Асуудал бол хариулагдаагүй асуулт л гэсэн үг. Тиймээс тархиа зөвхөн тухайн асуудлыг хэрхэн шийдэх талаар бодоход л ашигла.

2. Мэдлэгээ ашиглах. Өөрт байгаа мэдлэгээ ашиглан хэрхэн амьдрал, карьер, ажил, харилцаа гэх мэт зүйлсээ сайжруулж болох талаар л бод.

Ингээд л болоо. Эдгээрээс бусад бүх бодлыг үл тоож болно. Хэрвээ та огт бодохоо зогсоож чадахгүй байгаа бол уг чадварыг хангалттай сайн эзэмшээгүй байна гэсэн үг. Тиймээс хааяа ч гэсэн толгой тархинаасаа гарч байгаарай. Үгүй бол таны сэтгэл санаа маш ихээр хямрана. Мөн та хэт их зүйл бодон амьдралд тохиолдох жижиг сажиг зүйлсийг үл анзаарч байгаа юм биш биз?

Жишээ нь: нар мандах агшин, борооны чимээ, ууж байгаа кофены үнэр, амт гэх мэт. Хэрвээ тийм бол бодохоо болиод мэдэрч эхлэх хэрэгтэй байна.

ХЭРХЭН ЭЛДЭВ БОДЛООС САЛАХ ВЭ?

Хэт их зүйл бодохгүйн тулд соргог байх хэрэгтэй. Элдэв юм бодох болгондоо соргог байж тархиа анзаар. Бодож байгаа солиотой зүйлсээ март. Өөрийгөө бүү шүү, бүү тэнэг гэж бод. Хэрвээ тэгэх юм бол бас л дэмий юм бодож байна гэсэн үг. Хэрвээ та оюун ухаанаа өөрчилж чадвал, амьдралаа өөрчилж чадна.

Цэндийн Одонтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.