“Лос Анжелес Лэйкерс”-т юу болоод байна

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

NBA-д хамгийн олон түрүүлсэн багуудын нэг “Лос Анжелес Лэйкерс” шинэ улиралд тун хангалтгүй тоглолт үзүүлж байгаа. Хэдийгээр алдарт К.Брайант дундаж оноо авалтаар тэргүүлж байгаа ч багийн нөхөд нь түүнд туслах тал дээр асуудал үүссэн.

Энэ тухай “Лэйкерс”-ын Н.Янг хэлэхдээ “Бид Кобид дэндүү их найдаад байна. Мэдээж Кобе бүхнийг хийж чадна. Гэхдээ бусад тоглогчид өөрсдийгөө нээж харуулах ёстой. Одоогийн байдлаар Ж.Хилл самбар дор тоглохдоо өөрийнхөө үүргийг боломжийн биелүүлж байна. Харин К.Бузер юу хийгээд байгааг ойлгохгүй юм. Тэр манай багт ялалт авч ирэхэд туслах болно гэж найдсан. Гэвч тийм биш юм байна” гэж хэлсэн. “Лос Анжелес Лэйкерс” 14 тоглолт хийхдээ 3 хожил, 11 хожигдолтой бүсийнхээ сүүлийг мушгиж байгаа. Хэрэв байдал дээрдэхгүй бол Кобе плей-оффыг өнжих юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.