Л.Хэмилтон дэлхийн хошой аварга боллоо

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Авто уралдааны “Формула 1” ангилалын 2014 оны дэлхийн аваргад Л.Хэмилтон түрүүллээ. Өнөө жил 19 гараатай зохиогдоход хоёр багийн гурван нисгэгч ээлжлэн түрүүлсэн нь олны анхаарлыг татлаа. Үндсэндээ “Меседес” багийн илт давамгайлал дор болсон дэлхийн аваргад “Ред Булл”-ын Австрали нисгэгч Д.Риккардо гурван гараанд түрүүлж, “Мерседес”-ын бүрэн ноёрхолд саад хийж чадсан юм.

2010-2013 оны хооронд “Рено”-гийн Герман нисгэгч С.Феттель дөрвөн жил дараалан түрүүлээд байсан бол энэ удаа Л.Хэмилтон дэлхийн аваргын хэргэмийг хүртлээ. Тэрээр хамгийн сүүлд 2008 онд түрүүлсэн бөгөөд Дэлхийн хошой аварга болсон энэ аж. Харин С.Феттель өнөө жил 167 оноотой тавдугаар байрыг эзэлсэн байна. Зохион бүтээгчдийн цомд “Мерседес” 701 оноотой тасархай түрүүлсэн бол “Заубер-Феррари”, “Катерхэм-Рено” багууд нэг ч оноо авч чадаагүй байна.

2014 оны дэлхийн аваргын тэмцээний дүн

Зохион бүтээгчдийн цомд авсан оноо

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.