БНСУ-ын Үндэсний Ассемблэйн 21 дэхь удаагийн сонгууль өнөөдөр болж байна

Twitter Print
2020 оны 04-р сар 15-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Ковид19 цар тахлын үеийн дэлхийн анхны сонгууль болох БНСУ-ын Үндэсний Ассемблэйн 21 дэхь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Үндэсний Ассемблэй 300 гишүүнтэй ба 253 нь шууд, 47 нь намын жагсаалтаар тус тус сонгогдоно.

Улс орон даяар 14330 санал авах байранд иргэдийн саналыг авч байна. Коронавирусын халдвартай онц байдал зарласан үед болж буй энэхүү сонгуульд иргэд маш идэвхтэй оролцож байна.

Сонгуулийн ирц 17 цагийн байдлаар 62.6% байгаа нь сүүлийн 16 жилд анх удаа болж буй өндөр үзүүлэлт гэнэ.

Өмнө нь 2004 онд болж байсан 17 дахь удаагийн парламентийн сонгуульд 60.6% иргэд саналаа өгч оролцож байсан юм.

БНСУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байсан 2 хүн нэг тойрогт өрсөлдөж байгаа нь олны анхаарлыг хамгийн ихээр татаж байна.

Image may contain: 2 people, people standing, suit and outdoor

Санал хураалт 06.00-18.00 цагийн хооронд үргэлжилнэ. Харин гэртээ тусгаарлагдсан бөгөөд ямар нэг шинж тэмдэггүй иргэдийн хувьд 18 цагаас хойш санал өгөх боломжтой. Гэрээсээ (тусгаарлалтаас) гарах зөвшөөрөгдсөн цаг нь 17.20-19.00 (100 минут) ба 18.00 цагаас өмнө санал хураалтын байранд ирж тусгай бүртгэлд хамрагдсан тохиолдолд л санал өгөх боломжтой юм байна.

Харин халдвартай өвчтнүүдийн хувьд "Оршин суух хаягаар өгөх санал хураалт"-ын бүртгэлд урьдчилан хамрагдаж бүртгүүлсэн тохиолдолд шуудангаар санал өгөх боломжтой юм. Энэ санал хураалтын бүртгэл 3.24-3.28-ны хооронд үргэлжилсэн.

Энэ хугацаанаас хойш халдвартай нь батлагдсан өвчтөнүүдийн хувьд 4 сарын 10, 11-ны өдрүүдэд болсон "Урьдчилсан санал хураалт"-д оролцох боломжтой байв. Гэхдээ тухайн эмчлүүлж буй эмнэлэг, тусгаарлалтын байранд "Урьдчилсан санал авалтын түр байр" байгаа тохиолдолд л боломжтой. Ийм байрыг тус улсад хамгийн их өвчтөн хэвтэж эмчлүүлж буй, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ сайтай эмнэлэг, тусгаарлалтын 8 газрыг сонгон байрлуулж, санал авсан. Байхгүй газар хэвтэж эмчлүүлж буй иргэд нь санал өгөх боломжгүй байсан юм.

Image may contain: one or more people, people standing, people walking and outdoor

Хорио цээрийн үеийн санал хураалтын ерөнхий зарчим

- Сонгогч заавал маск зүүж ирэх
- Санал хураалтын байрны өмнө халуунаа хэмжүүлж, гар ариутгалын бодисоор гараа ариутгасны дараа 1 удаагийн бээлий өмсөх
- Санал хураалтын байранд хүүхэд дагуулж орохыг хориглох
- Бусад сонгогчдоос 1 м зай барьж зогсох
- Хоорондоо ярилцахыг хориглох

Image may contain: one or more people and text

Тусгаарлагдсан иргэдийн санал өгөх зарчим

Тусгаарлагдаж байгаа иргэн гэдэг нь халдвартай өвчтөнтэй хавьтсан юм уу гадаадаас эх орондоо ирээд гэртээ өөрийгөө тусгаарлаж буй иргэдийг ойлгоно.

Санал өгөх тухайгаа урьдчилан мэдэгдсэн байх шаардлагатай ба 18 цагаас хойш санал өгөх боломжтой. Тусгаарлагдаж буй байр(гэр)наасаа 17.20-19.00 цагийн хооронд гараад буцаж очсон байх ёстой. Тусгаарлалтын байр болон санал өгөх байрнаас өөр газар очвол хуулийн хариуцлага хүлээнэ.

Гэхдээ тусгаарлалтын байрнаас санал авах байр хүртэл алхаж очих юм уу өөрийн хувийн машинаар явах ёстой. Ингэхдээ дүүрэг, хорооны төрийн албан хаагч 1:1 байдлаар хамт явна. Нийтийн тээврээр зорчихыг хориглоно.

1:1 боломжгүй үед гар утасны "Тусгаарлалт"-ын аппликэйшны тусламжтайгаар GPS-ээр хөдөлгөөнийг хянана. Ийм программ байхгүй үед холбогдох төрийн албан хаагчид байрнаас хөдлөх болон очих цаг үеийн мэдээллээ утсаар болон имэйлээр мэдэгдэнэ. Журмыг зөрчвөл эрүүгийн хуулийн хариуцлага хүлээнэ.

Moon's Democrats have edge as voting begins in Korean election ...

18 цагаас өмнө Санал авах байранд ирсэн байх ёстой ба тусгайлан бэлдсэн хэсэгт хоорондоо 2м-ийн зайтай, харилцан ярихгүйгээр зогсоцгооно.

Энгийн иргэдийн санал хураалт дуусч 18 цаг болоход дээрхи хүлээх байранд байгаа тусгаарлагдсан иргэдээс санал авах ажиллагаа эхэлнэ. Ерөнхий зарчимд заасан 1м зайтай зогсохыг 2м болгосноос бусад халуун хэмжих, гар ариутгах, 1 удаагийн бээлий өмсөх, хоорондоо ярилцахгүй байх зэрэг бүх журам ижил үйлчилнэ.

Ц.Өнөрзаяа

Күүкмин Их Сургуулийн багш

БНСУ, Сөүл хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.