Энэтхэг улсад эх орондоо ирэх хүсэлт ирүүлээгүй манай улсын 280 орчим ламхай амьдарч байна

Twitter Print
2021 оны 05-р сар 01-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Энэтхэг улсад Covid-19-ийн шинэ тохиолдол өдөрт 300 мянга гаруй бүртгэгдэж, нас баралт 2000 гаруй болж, эмнэлэг нь ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа билээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигийн мэдээлснээр "БНЭУ-д байнга оршин суудаг 800 орчим монгол иргэн байдаг. Эдгээр иргэд нь Энэтхэгийн хийдүүдэд шавилан сууж байгаа ламхай нар. Цар тахал гарснаас хойш зургаан удаагийн нислэгээр 470 орчим иргэнийг эх оронд нь авчирсан. Үүний дийлэнх нь ламхай нар.

Тэнд суугаа Элчин сайдын яамнаас өгч буй мэдээллээр эдүгээ 3-4 хийдэд 280 монгол иргэн сурч байна. Эдгээр хүүхдүүд нь 2-3 хийдэд, Дели хотоос нэлээд зайтай байрладаг. Хөл хөдөлгөөнөөс зайдуу, тусгаарлагдсан байдалтай байдаг. Хоол хүнсээ ч гаднаас авч байна. Энэ нь цар тахлаас өмнө бидэнд өгсөн мэдээлэл. Эдгээр иргэд нь одоогоор эх орондоо ирэх хүсэлт ирүүлээгүй. Гэхдээ бид Элчин сайдын яам болон тэднийг ахалж байгаа хүмүүстэй байнга холбоотой ажиллаж байгаа

Лам нараас гадна Монголын ЭСЯ-ны ажилтан, албан хаагчдийг оруулаад ойролцоогоор 50 хүрэхгүй хүн Энэтхэгт оршин суудаг. Тэнд байгаа хүмүүсээс эх орондоо ирэх хүсэлтэй нь дээр дурдсан зургаан удаагийн нислэгээр эх орондоо ирсэн.

Энэтхэг нь агаарын хилээ бараг бүрэн хаасан. Цөөн чиглэлд нислэг үйлдэж байна. Зарим улс орон Энэтхэгээс ирэх нислэгийг түр хугацаанд авахгүй байх горим хэрэгжүүлээд явж байгаа.

Өнгөрсөн сард эмчилгээ хийлгэхээр Энэтхэгийг зорьсон цөөн тооны хүмүүс бий. Эдгээр иргэдийн дийлэнх нь ирсэн. Одоо гурван иргэн эмчилгээ хийлгээд үлдсэн. Эдгээр хүмүүст Элчин сайдын яамаараа дамжуулан анхаарал тавьж байна. Эмчилгээ нь дууссаны дараа боломжит нислэгээр эх оронд нь авчрахад дэмжлэг үзүүлэн ажиллана" гэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.