Вакциндаа бүрэн хамрагдсан иргэд Тайм Скуэр дээр шинэ жилээ угтаж болно

Twitter Print
2021 оны 11-р сар 17-нд 15:28 цагт
Мэдээний зураг,

Нью Йорк хотын удирдлагууд энэ онд коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан иргэдэд алдарт Тайм Скуэр дээр шинэ оноо гаргахыг зөвшөөрөхөөр болжээ. Нью Йорк хотын дарга Билл де Блазио, "Бид хэдэн арван мянган хүн хүлээж авахдаа баяртай байх болно. Гэхдээ тэдгээр хүмүүс маань бүгд вакциндаа бүрэн хамрагдсан байх ёстой." хэмээн мэдэгджээ.

Эрүүл мэндийн шалтгаанаар коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж чадаагүй иргэд Тайм Сзуэр дэх баярын арга хэмжээнээс өмнө 72 цагийн дотор коронавирусын шинжилгээ хийлгэж, сөрөг хариу авсан байх ёстой ба арга хэмжээний үеэр зайлшгүй амны хаалт зүүх ёстой аж.

Таваас доош насны хүүхдүүд уг арга хэмжээнд вакцинд бүрэн хамрагдсан хүний хамт оролцож болох гэнэ.

Өнгөрсөн жилийн шинэ жилийн баярын үеэр коронавирусын цар тахлын улмаас Манхэттены төв талбай болох Тайм Скуэр дээр олон нийтийг хамарсан ямар ч үйл ажиллагаа болоогүй билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.