Өнөөдөр тусгаар тогтнолын өдөр

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Бvгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан баярын өдөр. 1924 оны энэ өдөр Улсын анхдугаар хурлаар Монгол Улсын анхдугаар Vндсэн хуулийг баталж Бvгд Найрамдах Монгол Ард улсыг тунхаглан зарлажээ.

Vндсэн хууль боловсруулах комиссын боловсруулсан төслийг Улсын Анхдугаар Их хуралд оролцсон Халх дөрвөн аймаг, дөрвөд хоёр аймаг, их шавь, Алтай ба Хөвсгөлийн урианхайн хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдож ирсэн 77 төлөөлөгч 20 гаруй хоног хэлэлцсэний эцэст Бvгд Найрамдах Монгол Ард Улсын анхны Vндсэн хуулийг баталсан тvvхтэй. Ардын хувьсгал ялсны дараахнаас л Монгол Улс Vндсэн хуультай болох оролдлого хийж эхэлжээ. Анхны vндсэн хуулийн төслийг Ардын Засгийн газрын ерөнхий сайд Д.Бодоо боловсруулж байсан баримт бий.

Хожим нь 1923 онд тvvнийг цаазалсан тогтоолд “Vндсэн хууль хэмээх бичгийг нуун дарагдуулсан” гэсэн байдаг. Ардын Засгийн газар 1922 оны тавдугаар сард Vндсэн хууль боловсруулах комисс байгуулж Шvvх яамны сайд Н.Магсаржав хурцаар ахлуулжээ. Энэ ажлын хэсэг нэлээд орны Vндсэн хуулийг орчуулан судалж байсан ч хөрөнгөтөн орны vндсэн хуулийг хуулах гэлээ хэмээн ердөө долоон сарын дараа татан буулгасан байдаг. Улсын анхдугаар хурал хуралдахын босгон дээр 1924 оны есдvгээр сарын 23-нд дахиад Vндсэн хууль боловсруулах комиссыг Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулан байгуулжээ.

Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар үндсэн хуулиа зарласнаас эхэлсэн. 86 жил тэмдэглээд ирсэн болохоор дэлхий нийт мэднэ. Тэгтлээ улстөржөөд байгаа бол заавал арваннэгдүгээр сарын 26-нд гэлгүй 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний чухал үйл явдлыг ч тусгаар тогтнолын өдөр болгож болно. Ямар ч байсан Монголчууд тусгаар тогтнолын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг байх нь чухал.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.