Зэс элэг уушигны өвчинд тустай

Twitter Print
2022 оны 09-р сар 01-нд 14:49 цагт
Мэдээний зураг,

ЗЭС ЭЛЭГ УУШГИНЫ ӨВЧИНД ТУСТАЙ

ЗЭСИЙН АНАГААХ ЭРДЭМ

1. Шар усыг хатаах:

Шар ус нь хүний бүх биед буюу 5 цул, 6 сав, биеийн гадар доторгүй нийтэд гүйдэг тул биеийн аль ч эрхтэн шар усны өвчинөөр өвдөх боломжтой байдаг.

2. Элэгний халууныг арилгах:

Элэг нь ихэвчлэн халуунаар өвддөг тул зэс аяга, тогоо, домбонд цайгаа хоолоо хийж идээ ундандаа зэсийг шингээж элэг, нүдний халуун өвчнөөс урьдчилан сэргийлдэг байсан.

3. Уушгины халууныг арилгана:

Ханиад томуу хүрэх нь УУШГИ-нд их бага ХАЛУУН үүсгэдэг. Уушгинд өгөр шар ус хурах буюу Сүрьеэ өвчин, Ногоон цэртэй ханиад гэх мэтийн үед тустай. Зэс хэрэглэх нь хурдан анагаадаг.

Зөвөлгөө:

1. Хэрэв та хөөрч хөшөөд шар ус хураад байгаа бол ЗЭС ГУАША-гаар хусуулах болон зэс хүзүүвч зүүж шар усыг хатаана.

2. Бүх төрлийн идээт үрэвслийн үед зэс аяганд хоол цай уух нь үрэвслийг намдааж, идээг хатаах үйлдэл үзүүлнэ.

3. Элэгний хатуурал, элэгний үрэвсэл, вирустай бол өглөөний ширгээсэн усаа зэс аяганд хийж хөргөөд уувал эмийн ус болно.

4. Ханиад хүрсэн, ковидын дараа уушгиа хамгаалж халдварт өвчний халууны урхагийг арилгая гэвэл зэсэн домбо, аяганд хоол цайгаа хөргөж хүртээрэй.

5. Арьсан дээр идээт тууралт гардаг бол зэсээр үрж болно.

6. Нурууны булчин их чангардаг бол зэс гудсан дээр хэвтэж унтаж болно. Энэ нь нуруунд үүссэн шар усыг хатааж булчин суллана. Бөөрний өвчлөлийн үед эдгэрэлтийг түргэсгэнэ.

7. Хэрэв та зогсоо ажил хийгээд хөлийн эрээн булчин их өвддөг бол зэс улавч хийвэл нэмэх цэнэгний илүүдэл гаргаж ядаргаа тайлахын сацуу хөлийн эрээн булчин өвдөх нь бага байх болно.

8. Эсвэл чанаж буй цайнд зэс хавтгай хийж буцалгаад аваад байж болно.

9. Гоо сайхан талаас зэсээр нүүрэндээ гуаша хийх нь нүүрний хаванг буулгаж хялгасан үрчлээг арилгана.

Дээрх мэтээр янз бүрээр хэрэглэж болно шүү.

УАУ-ны их эмч О.Очгэрэл

 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.