
ВИТАМИН - К2
1943 онд цусыг өтгөрүүлдэг К1-витаминыг нээсэн 2 эрдэмтэн Нобелийн шагнал авсан ба харин К2-витаминыг судлаагүй орхисон байдаг. Үүнээс бараг 50-д жилийн дараа эрдэмтэд уг витаминыг судалж К1-витаминаасаа шал өөр, маш чухал болохыг нь баталсан байна. Организм хөгшрөхөд үе мөч, холбогч эд, шөрмөс, судас, зүрхний хавхлага, уушиг, бөөр, нойр булчирхай, цөсний хүүдий, тархи, сав,давсаг, түрүү булчирхай гэх мэт олон эрхтэнд кальци хуримтлагдаж шохойжилт үүсдэг. Харин яс шүдэнд минерал дутагдаж хэврэг болдог. Зөөлөн эдэд кальци хуримтлагдахад дархлааны эсүүд тэр шохойжсон эсүүдийг устгах ёстой гэж үзэн тэр эсүүдийг хайлуулах фермент ялгаруулдаг. Ингэснээр тэр эсийг устгаж хөгшрөлийг түргэсгэж байна.
К2-витамин нь МKВ, остеокальцина гэдэг 2 уургийг идэвхжүүлдэг ба МКВ уураг нь зөөлөн эдэд наалдсан кальцийн ионыг салгадаг ба остеокальцина нь кальцийн ионыг яс, шүд рүү зөөж аваачдаг үүрэгтэй . Үүгээрээ зөөлөн эдэд кальци хуримтлагдахыг багасгаж харин яс шүд минералаа алдаж хэврэгшихийг нь багасгаж ясыг бэхжүүлдэг байна . К2-вит байхгүй тохиолдолд зөөлөн эдийн шохойжсон хэсэгт амьд эс байхгүй болж үхсэн эсүүд олширдог.
Судасны хананд үүссэн хатуурлын 80% нь кальци байдаг ба К2-вит судасны хананд кальци хуримтлагдаж шохойжихоос хамгаалдаг байна.
55-аас дээш насны 4600 эрэгтэй хүмүүст хийсэн судалгаагаар организмд нь
К2-вит хангалттай их байгаа хүмүүст судасны хатуурал үүсэх нь 52% бага байдаг, зүрхний цусан хангамжийн дутагдал өвчнөөр (ХИБС) өвчлөх магадлал 41% бага ба энэ өвчнөөр нас барахыг 51% багасгадаг бөгөөд бусад өвчнөөр нас барахыг 26% багасгадаг болохыг баталсан байна.
Зүрхний хавхлага шохойжиж бүрэн хаагдахгүй болохыг хавхлагын олдмол гажиг гэж үзэж мэс заслаар эмчилдэг. Sam гэдэг 69 настай шүдний эмч ийм оноштой болоход William Davis гэдэг эмч К2 , Д3 зэрэг витаминуудаар эмчилж 10 сарын дараа мэс засал хийлгэх шаардлагагүй болсон жишээ байдаг.
К2-витамин судсыг шохойжихоос хамгаалдаг ба хөлний судсанд үүссэн судасны өргөслийг нэмэгдүүлэхгүй багасгадаг байна.
К2-вит тархины судас хатуурахаас хамгаалж цус харвалтаас сэргийлдэг байна.
К2-вит дутагдахад тархины эс эвдрэх нэг шалтгаан болж , шохойжилт үүсэж , ой ухаан муудах, деменц, цаашилбал Альцгеймерийн өвчин үүсэх магадлал ихэсдэг.
К2-вит Д,А-витамины хамт тархины эсийн үхлийг багасгаж тархины ажиллагааг сайжруулдаг болох нь батлагдсан байна. Тосонд уусдаг витаминууд тархины эсэд чөлөөт радикалууд олширч мэдрэлийн эсийг гэмтээхээс нь сэргийлдэг.
К2-вит булчингийн ажиллах чадварыг нэмэгдүүлдэг байна.
Менопаузын дараа эстрогены гормонууд багасахад яс минералуудаа алдаж хэврэгшиж остеопороз болох магадлал ихэсдэг. Ийм үед К2-вит уухад яс минералаа алдах нь эрс багасдаг байна. Харин 34-59 насны 77761 эмэгтэйд 12 жил үргэлжилсэн судалгаа хийж сүүн бүтээгдэхүүн болон кальци ихтэй бэлдмэлүүд ихээр хэрэглэхэд яс сийрэгжихээс хамгаалж чаддаггүй болохыг баталсан байдаг.
А-вит, Д3-вит, К2-вит тогтмол уух нь яс сийрэгжихээс хамгаалдаг байна.
Weston A.Price гэдэг шүдний эмч шүд өвдөхийн шалтгааныг хайж Ази, Африк, Европын олон орноор явж судалгаа хийсэн байдаг. Африкт огт шүдээ угаадаггүй омгийн хүмүүстэй тааралдаж байсан ба тэдний шүд нь цоо эрүүл байжээ. Price эмч Д-вит, А-вит нь шүдийг хамгаалахад маш чухал хэрэгтэй бөгөөд бас нэг үл мэдэгдэх "X" бодис байна гэж хэлдэг байжээ. Үүнийг эрдэмтэд К2-витамин гэж үздэг болсон. Тосонд уусдаг витаминууд араг яс болон шүдийг бэхжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй бөгөөд энэ витаминууд байхгүй бол хичнээн их минералууд байсан ч ясыг бэхжүүлж чадахгүй гэж хэлдэг байжээ.
Цагтаа Америкийн Шүдний эмч нарын хообооны тэргүүн байсан dr.А.Price тосонд уусдаг витамингүйгээр бие махбодын эрүүл мэнд болон сэтгэлийн амар амгаланг хамгаалах ямарч боломжгүй гэж үздэг байсан . Энэ 3 витаминыг тогтмол хэрэглэвэл шүд цоорох өвчин болон шүд хэврэгшихээс хамгийн сайн хамгаалдаг болохыг одоо эрдэмтэд мэддэг болсон.
Warfarin гэдэг цус шингэлдэг эмийг зарим тохиолдолд зайлшгүй уух шаардлагатай болдог ба энэ эм нь яснаас кальцийг зөөж остеопороз болох аюулыг ихэсгэдэг тул 50 мкг К2-вит өдөр бүр уухад цусыг өтгөруүүлэхгүйгээр ясыг хэврэгшихээс хамгаалдаг байна.
К2-вит хамгийн ихээр ясанд нөөцлөгддөг ба дараагийн нөөцөлдөг эрхтэн нь нойр булчирхай бөгөөд амьтаныг К2-витамины дутагдалд оруулахад чихрийн өвчин үүсэж байжээ. Энэ туршилтыг сайн дурынхан дээр хийхэд хүмүүст бас чихрийн өвчний 2-р хэлбэр үүсдэг болох нь батлагдсан байна. К2-вит глюкозын молекулын задралыг түргэсгэж, эсийг инсулинд мэдрэг болгож байжээ. Тиймээс К2-вит чихрийн өвчний 2-р хэлбэрт сайнаар нөлөөлдөг байна. Үүнийг 2012 онд хийсэн судалгаагаар баталсан байдаг.
930 өвчтөнг хамруулсан 6 судалгаанд 2013 онд мета анализ хийж элэгний хавдрын мэс засал хийлгэсний дараа К2-вит хэрэглэхэд элэгний хавдрын эсийн өсөлтийг удаашруулж хавдар дахихыг нь багасгадаг болохыг баталсан байна.
К2-вит хавдраар өвчлөхөөс 30% хамгаалдаг болохыг EPIC гэдэг Европын байгууллага хүнс тэжээл болон гаднын нөлөө эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг судлаж байхдаа 36-64 насны 24000 хүнд 10 жил үргэлжилсэн судалгаа хийж баталсан байна.
Түрүү булчирхайн хавдар нь уг эрхтэнд шохойжилт үүссэн үед голдуу үүсдэг ба К2-вит үүнээс 65% хамгаалдаг байна.
К2-витамин үе мөчний архаг үрэвсэл болон үений эсэд үхжил явагдаж үүсдэг остеоартроз өвчний явцыг удаашруулж үе солиулах мэс засалд орохыг хойшлуулахад нөлөөлдөг байна.
К2-вит дутагдахад бөөрөнд чулуу үүсэхээс гадна бөөр шохойжиж эхэлдэг байна.
Өндгөвчийн олон уйланхайт үрэвсэл үүсэхэд дегидроэпиандростерон болон тестостерон зэрэг гормонууд ихэсдэг ба К2-вит эдгээр гормонуудыг багасгаж уйланхай цаашид томрохоос нь сэргийлдэг байна.
К2-витамин эрэгтэйчүүдэд тестостероныг ихэсгэж эр бэлгийн эсийг идэвхжүүлэн, тоог нь олшруулж үр тогтоох чадварыг нэмэгдүүлдэг байна.
Д3-вит 10 мянга болон түүнээс их тунгаар уухад цусанд кальцийн хэмжээ ихэсдэг ба энэ эсүүдмйг ясруу тээвэрлэхийг нь түргэсгэхийн тулд К2МК7-вит 200-400 мкг өдөрт 1 удаа уулгадаг болсон. Үүний хамт А вит уулгавал шүдний пааланг хамгаалж хорхой идэхээс хамгаалдаг болохыг бас баталсан байна.
Жишээ нь: Д3-вит 10 мянган оун-1 удаа
К2-МК7 вит 200 мкг-1 удаа
А-вит 15 мянган оун.-1 удаа уувал ясыг сийрэгжихээс хамгаалдаг байна.
Тосонд уусдаг витаминуудыг хоол идэхийн өмнө уугаад хоолоо идэх ба хоолонд нь тос заавал байх ёстой. Тосгүй бол энэ витаминууд шингэхгүй.
К2-витаминыг Японы эрдэмтэд шар буурцгийг исэлдүүлж гарган авдаг ба элэг, гахайн өөхтэй мах, тахианы өндөг, масло, шар тос, зарим бяслаганд их байдаг. Гэдэсний бактерийн нөлөөгөөр бага хэмжээтэй үүсдэг ба энэ нь эрүүл мэндийг хамгаалах хэмжээтэй байж чаддаггүй тул заавал гаднаас авах шаардлагатай. К2-витамины хортой тунг одоогоор тогтоож чадаагүй байна.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН
КРАКОВ хот
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.161.23) 2023-04-05 18:21Баярлалаа
Хариулах
Irgen
(68.204.74.16) 2021-11-18 09:36Ystoi yneniig ulaital bichih umaa
Хариулах