Аюурвед ба кардамон

Twitter Print
2022 оны 05-р сар 18-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

АЮУРВЕД БА КАРДАМОН

Кардамон нь хоол боловсруулалтыг дэмждэг гайхалтай хэрэгсэл болдог. Мөн зүрхний олон төрлийн өвчнүүдийг эмчилдэг. Кардамон нь зүрхний булчингийн агчилт, судасны нарийсалтыг маш хурдан арилгадаг. Валидол шиг намжаагаад зогсохгүй мөн эмчилдэг.

Надад ийм нэг явдал тохиолдож байсан юм. Нэгэн шинэ жилийн баярын үеэр Петербургт хөрш маань хэтрүүлж уугаад өглөө нь хүндээр шартсан байлаа. Тэр бараг л үхэхээ шахсан бөгөөд бүх бие нь тэр чигтээ ногоон өнгөтэй болсон байв. Би түүн рүү зүгээр жирийн кардамон авч очсон бөгөөд бүх үе мөчнүүд дээр нь болон хэлэн дор нь кардамон тавьсан юм. Бүгдийн нүдэн дээр таван минут болсны дараа тэрээр шуудхан хэвийн байдалдаа орсон билээ.

Ерөнхийдөө кардамон судасны нарийсалтыг арилгадаг.

Түүнийг зүрх судасны эмгэгүүдэд ашигладгийн зэрэгцээ мөн тэрээр судасны хананы цусан хангамжийг тэнцвэржүүлдэг. Кардамон нь бамбай булчирхайн хэт идэвхижлийг намжаадаг. Бронхит, архаг ханиаданд цэр ховхлох ба саажилтын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн тархи, нойр булчирхай, арван хоёр нугалаа гэдэс, жижиг болоод дунд зэргийн судаснуудыг эмчилдэг..

Дундад зууны үед ачааны усан онгоц, хөлөг онгоцууд нь зүгээр л хөвөөд явдаг байсан гэж та бодож байна уу? Үгүй. Тэднийг бүхэл бүтэн арми дагалдаж явдаг байсан. Яагаад гэвэл тэд амтлагчид ачин тээвэрлэж явдаг байснаас тэр. Тэднийг мөн шафраны буюу гүргэмийн зам ч гэж нэрлэдэг байсан. Тэр үед амтлагч болон алт нэгэн адил түвшинд үнэлэгдэж байж. Одоо бол энэ бүхэн бараг ямар ч үнэгүй болсон. Яагаад гэхээр тэдгээрийн тухай мэдлэг байхгүй, тийм ч учраас бүгд үнэ цэнэгүй болсон.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

С.Болдсүх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.