
Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одбаяр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Нийслэл, дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналаа хүргүүлжээ.
Энэ удаад:
• 1-р хорооны нутаг дэвсгэр РЦНК-ийн урд хэсэгт байх хотын төвийн хамгийн том талбайг Цэцэрлэгт хүрээлэн болгуулах зорилгоор өмнө олгогдсон байсан газар эзэмших зөвшөөрлүүдийг цуцлуулах,
• 3-р хорооны нутаг дэвсгэр 10 дугаар байрны урд хэсэгт байх нийтийн эзэмшлийн талбайд зохих зөвшөөрөлгүй баригдсан 19 ш тоосгон гараашийг буулгуулах хүсэлтийг хүргүүллээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.