Улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарыг допингийн зөрчил гаргасанд тооцлоо

Twitter Print
2021 оны 11-р сар 18-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна.

Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн. Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна.

Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно хэмээн МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО-ноос мэдэгдлээ.

Улсын их баяр наадмыг тохиолдуулан наймдугаар сарын 17-нд 512 бөхийн барилдааныг зохион байгуулсан билээ. Уг барилдаанд шөвгөрсөн 16 бөх мөн өөрсдийн саналаар хоёр, нийт 18 бөх допингийн шинжилгээ өгөөд байсан юм. Энэ жил шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс гадна улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж нар өөрийн хүсэлтээр допингийн эсрэг шинжилгээ өгсөн юм.

Улсын арслан Э.Оюунболд, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар нарын А сорьцоос допинг илэрсэн гэх мэдээлэл байна.

Тус барилдаанд ямар бөхчүүд шөвгөрснийг эргэн сануулъя:

  1. Улсын Харцага Б.Бат-Өлзий- Аймгийн Арслан Б.Хадбаатар

  2. Улсын Харцага Б.Зоригтбаатар- Аймгийн Арслан Н.Батсайхан

  3. Улсын Начин Ч.Батчулуун- Улсын Начин Ч.Дарханбат

  4. Улсын Начин Б.Чимэдвандан- Улсын Заан Б.Уртнасан

  5. Аймгийн Арслан Э.Ууганбаяр- Аймгийн Заан Э.Мөнхжаргал

  6. Аймгийн Арслан Э.Мөнхбаатар- Аймгийн Заан Э.Энх-Амгалан

  7. Аймгийн Арслан Э.Нямаа- Аймгийн Арслан Ц.Адъяа

  8. Аймгийн Арслан Д.Төрболд- Аймгийн Арслан Т.Довчинсэмбээ

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.